
Синьхуа агентлагийн дарга Фү Хуа 3-р сарын 19-нд Бээжин хотноо Оросын Хятад улсад суугаа элчин сайд Моргуловтай уулзав.
Фү Хуа хэлэхдээ, Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Путин нарын удирдлаган дор Хятад-Оросын харилцаа өндөр түвшинд хөгжсөөр байна. Энэ нь томоохон улсуудын харилцааны шинэ хэлбэрийн үлгэр жишээ болж байна. Синьхуа агентлаг нь Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ухаалаг сангийн солилцоог цаашид өргөжүүлж, БРИКС-ийн хэвлэл мэдээллийн форум зэрэг олон талын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ эриний хамтын ажиллагааны Хятад-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн тогтвортой, эрүүл, гүнзгий хөгжилд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Моргулов хэлэхдээ, Орос, Хятадын ард түмэн бие биедээ гүн гүнзгий найрсаг ханддаг бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны асар том орон зай бий. Оросын Хятад улсад суугаа элчин сайдын яам Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ухаалаг сангийн болон Синьхуа агентлагийн солилцоог гүнзгийрүүлэхийг идэвхтэй дэмжинэ.
