ХКН-ын XIX их хурлын үзэл санаа болон дарга Ши Жиньпиний Улаанмөчирийг “Тал нутгийн улаан өнгийн утга урлагийн өнө үүрдийн хөнгөн морьт цэрэг болоорой” гэсэн чухал заавар, Улаанмөчирийн өв их уламжлалыг уламжлан залгамжлах зорилгоор Улаанмөчирийн үүсэл гарлын орон болох Шилийнгол аймаг Улаанмөчирийн баг хамт олны эгнээг нэмж байна.

Шилийнгол аймгийн хэмжээнд Улаанмөчирийн уран бүтээлчдийн баг хамт олны сургалтыг зохион байгуулахаар болж 13 Улаанмөчирийн хамтарсан 3 жилийн сургалт, мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө зохион байгуулан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ оны 03 дугаар сарын сүүлээс эхэлсэн эхний ээлжийн сургалт гол төлөв бүжгийн сургалтын агуулга байсан бол Хятад улсын дотоод гадаадын мэргэжлийн багш нарын нарийн удирдлага дор 60 гаруй бүжигчдэд үндэсний бүжиг, балет бүжиг, орчин үеийн бүжиг зэргийн үндсэн суурь сургалтыг явуулсан байна.


