solongonews
Ши Жиньпин дарга Сирийн ерөнхийлөгчтэй уулзав
2023-09-22 21:04
Дарга Ши Жиньпин Сирийн ерөнхийлөгчтэй уулзлаа.

 

    Хятад улсын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 22-ны үдээс хойш Ханжөү хотноо Азийн спортын XIX наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадтай уулзав. 

Ши Жиньпин:

- Ноён Ерөнхийлөгч та Ханжөүгийн Азийн спортын наадмын нээлтэд оролцохоор ирсэнд баяртай байна. Хятад улсад тавтай морилно уу, Сирийн тамирчдад энэ удаагийн Азийн спортын наадамд өндөр амжилт гаргахыг хүсэж байна. Өнөөдөр бид Хятад Сирийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо хамтдаа зарлах болно, Хятад улс цаашид Сиритэй хамтран чармайж, бие биенээ тууштай дэмжин, найрсаг хамтын ажиллагааг ахиулж, олон улсын тэгш байдал, шударга ёсыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэж хэллээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл