2023 оны 04-р сараас хойш бүх нам Ши Жиньпиний шинэ эриний хятадын онцлогтой социализмын үзэл санааг судлах, хэрэгжүүлэх талаар дээдээс доош чиглэсэн сэдэвчилсэн сургалтыг хоёр үе шаттайгаар явуулав. Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор бүх орон нутаг, хэлтэс, байгууллага нэгжүүд "үзэл санааг судлах, намч чанарыг бэхжүүлэх, практикт онцгойлон анхаарах, шинэ ололт амжилтыг бий болгох" ерөнхий шаардлагуудыг тууштай хэрэгжүүлж, намын гишүүд, кадрууд "хоёрыг бататгах"-ын шийдвэрлэх ач холбогдлыг гүн гүнзгий ойлгож, "хоёрыг хамгаалах"-ын ач холбогдлыг ухамсарлав. Бүх намын үзэл санааг нэгтгэж, нам дотор оршиж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нам, ард түмний хоорондын мах цусны холбоог ямагт хадгалж, нам, улс орны үйл хэргийн хөгжлийг дэмжих нь маш чухал ач холбогдолтой юм.

2023 оны 06-р сарын 30-нд Янсан дахь Баота ууланд зочилсон намын гишүүд, оюутнууд тус намд элсэх тангаргаа эргэн харжээ.
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖАН БӨҮЭН
