solongonews
Ши Жиньпин Сенегалын ерөнхийлөгчтэй уулзав
2018-09-02 20:39
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2-нд Хятадын АИХ-ын ордонд Сенегалын ерөнхийлөгч Саллтай уулзав.

         Ши Жиньпин: Энэ оны 07-р сард миний бие Сенегалд амжилттай айлчилж, ерөнхийлөгч тантай хамт Хятад, Баруун Африкийн орнуудын "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах анхны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, дэд бүтэц, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулахыг зөвшөөрсөн билээ. Бидний нийтлэг ойлголт бүх талаар хэрэгжиж байна. Хоёр тал хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хүргэх ёстой. Хятад, Африк хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулах нь хамтдаа хөгжиж, хөгжиж буй оронтой эв найртай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

Хятад улс Африкийн биеэ даасан тогтвортой хөгжлийг дэмжиж, Сенегал зэрэг Африкийн орнуудтай хамт Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын механизмыг сайтар хамгаалан хөгжүүлж, Хятад, Африкийн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл