Хятадын эрүүл мэндийн даатгалын ажлын хурал 01-р сарын 10-ны өдрийн үдээс өмнө боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн тус хуралд оролцон чухал үг хэлсэн байна. Тэрээр Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргын чухал зааврын үзэл баримтлалаас суралцан, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ажлын төлөвлөлтийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн даатгалын дараагийн шатны ажлыг судлан төлөвлөсөн байна.
Хань Жэн, Хятадын эрүүл мэндийн даатгалын товчоог эмхлэн байгуулсан нь Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооноос гаргасан чухал шийдвэр юм. Бүх Хятадын эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцлага, үүрэг зорилгоо нэмэгдүүлэн, байгууллагын өөрчлөлтийн боломжийг сайтар ашиглаж, хот суурингийн оршин суугчдын эрүүл мэндийн даатгал, хүнд өвчний даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын хяналтыг бэхжүүлж, үйлчилгээний ажлыг сайтар хийн, эрүүл мэндийн даатгалын сангийн аюулгүй байдлыг баталж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шударга, тогтвортой байдлыг ахиулан ард олны эрүүл мэндийн даатгалын түвшнийг дээшлүүлэн сайжруулах хэрэгтэй гэж илэрхийлсэн байна.
Эрүүл мэндийн даатгал нь ард олны "Амиа аврах" мөнгө бөгөөд залилан мэхлэх үйл ажиллагааг зогсоох, эрүүл мэндийн даатгалын сангийн хяналтыг урт хугацаанд хэрэгжүүлэх механизмыг бий болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн арга маягийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн бүтээгдэхүүний зах зээлийн эрүүл хөгжлийг бий болгох хэрэгтэй гэж Хань Жэн онцолсон байна.
