26-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, "ХКН-ын хөдөө тосгоныанхан шатны байгууллагын ажлын дүрэм", "ХКН-ын сахилга бат шалгаххяналтын байгууллагын хяналтын ажлын дүрэм"-ийг хэлэлцэж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргаллаа.
Бүх шатны намын хороо ялангуяа шяний намын үүрээс хөдөө тосгоны анхан шатны намын байгууллагын бүтээн байгуулалтыг чухалчлах гол үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж, анхан шатны үүр, үйл ажиллагаа, дүрэм, баталгааны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг хурлаас шаарджээ.
Мөн ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хяналтын байгууллага намын улс төрийн байгуулалтыг эрчимжүүлж, төв хороо ардын сэтгэлд хүрсэн жишиг байгууллага болгон байгуулах, улс төрийн хүчин чадлаа дээшлүүлж, үзэл санааны хувьд нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороотой дээд хэмжээгээр нэгдэх, өөрийгөө хянах хяналтыг чангатгаж, дүрэм тогтоолыг чанд сахихыг шаардсан байна.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдав
2018-11-26 17:33
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдав
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
