07-р сарын 04-нд, Ши Жиньпин дарга Антонио Коста руу утсаар ярьж, Европын зөвлөлийн шинэ даргаар сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ: Европыг олон туйлт тогтолцооны чухал бүрэлдэхүүн гэж Хятад улс үзсээр ирсэн бөгөөд олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй ЕХ-ны үүргийг чухалчилдаг. Түүнчлэн Хятад Европын стратегийн иж бүрэн харилцааг хөгжүүлэхийг хичээдэг юм. Миний бие Хятад Европын харилцааны хөгжлийг маш чухалчилдаг тул эрхэм ерөнхийлөгч тантай хамт Хятад Европын түншийн харилцааг хөгжүүлж, стратегийн харилцаа холбоог эрчимжүүлж, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл тогтвортой Хятад Европын харилцааг хадгалж, дэлхийн энх тайван, хөгжилд улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
Мөн өдөр Хятад улсын ерөнхий сайд Ли Цян Костад баярын цахилгаан илгээв.
