Өвөр Монгол нь Хятад улсын умард хязгаарын хамгийн том нутаг дэвсгэртэй, экологийн үйл ажиллагаа нь хамгийн бүрэн гүйцэд газар нутаг юм. Мөн экологийн орчин маш эмзэг бүс нутаг юм. Өвөр Монголыг Хятад улсын умард бүсийн экологийн аюулгүй байдлын чухал орон бүс болгоно гэж Ши Жиньпин дарга дурдсан нь бидний заавал биелүүлэх ёстой улс төрийн үүрэг юм. Бид энэхүү хамгийн үнэ цэнэтэй экологийн хөрөнгөө чин сэтгэлээсээ нандигнаж, бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.
Бид хээр тал, ой модыг хамгаалахыг гол үүрэг болгон байгаль орчныг хамгаалах, байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн зарчмыг баримталж сайжруулах хэрэгтэй. Байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, бохирдлоос хамгаалах тэмцлийг хатуу шийдэх хэрэгтэй гэж онцолжээ.
