solongonews
Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгч дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд харилцан баярын мэндчилгээ илгээв
2023-12-15 10:23
Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгч дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд харилцан баярын мэндчилгээ илгээв

       Ши Жиньпин дарга, Кенийн ерөнхийлөгч Виллиам Самоей Руто нар 12-р сарын 14-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээлээ.

Ши Жиньпин миний бие Хятад, Кенийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үздэг. Ерөнхийлөгч Виллиам Самоей Руто тантай хамтран чармайж, Хятад Кенийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, шинэ эриний Хятад Кенийн улам нягт харилцаатай хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна гэж хэллээ.  

Ерөнхийлөгч Виллиам Самоей Руто, 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Кени, Хятад улс олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөд хамтдаа хариу арга хэмжээ авч, харилцан хүндэтгэл, харилцан дэмжлэг, найрсаг хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан туслалцлыг баримталж ирсэн. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо баялаг үр дүнд хүрсэн. Кени улс Хятадтай хамтран олон улсын хамтын ажиллагааны  гурав дахь“Бүс ба Зам” форум, Хятад-Африкийн удирдагчдын яриа хэлэлцээний үр дүнг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр улсын харилцаа тогтвортой хөгжил, хөгжил дэвшил, найрамдал, нийтлэг хөгжил дэвшлийн гэрэлт ирээдүйг бий болгоно гэж хэлэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл