
ХОУР-гийн мэдээ: 10-р сарын 29-нд, Филиппиний ерөнхийлөгч Родриго Рао Дутерте Давогийн өмнөд бүс дэх ерөнхийлөгчийн ордондоо Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав.
Родриго Рао Дутерте Ши Жиньпин даргад мэндчилгээ дэвшүүлэхийг Ван Игаас хүсээд: Филиппин, Хятад хоёр орон бол найрсаг хөрш. Хятадын асар их хөгжил дэвшил дэлхий дахинд чухал боломж нээсэн тул Филиппин улс Хятадыг хамтын ажиллагааны хамгийн чухал түнш хэмээн үздэг. Би Ши Жиньпин даргыг Филиппинд төрийн айлчлал хийхийг их хүсэж байна. Филиппин, Хятадын харилцаанд хөгжлийн шинэ боломж нээгдэнэ гэжээ.
Ван И, Ши Жиньпин даргын мэндчилгээг Родриго Рао Дутертед уламжлаад: Миний энэ айлчлал хоёр орны тохиролцсон дээд зиндааны айлчлалд бэлтгэл хийх зорилготой юм. Өнгөрсөн 2 жил, хоёр орны төрийн тэргүүний удирдлагаар Хятад, Филиппиний харилцаа бүх талаар хөгжиж, Хятад улс Филиппиний худалдааны хамгийн том түнш болж, Хятад, Филиппиний хамтын ажиллагаа Филиппиний нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
