solongonews
​Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгчтэй уулзав
2018-07-27 10:39
​Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Өмнөд Африкийн Йоханнесбургт Туркийн  ерөнхийлөгч Ердогантай уулзсан байна.

Ши  Жиньпин: Сүүлийн жилүүдэд Хятад Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцаа  урагштай хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа нааштай амжилтад хүрсэн байна.  Хятадын тал Турктэй хамтаар Хятад Туркийн хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэхэд  бэлэн байна. Хятадын тал Туркийн талтай “БРИКС+” загвараар харилцаа хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.  

Ердоган: Турк Хятадын харилцааны хөгжилд Турк сэтгэл хангалуун байна.  Турк Хятадтай дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, эдийн засаг худалдаа,  хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт, терроризмтой тэмцэх, аюулгүйн салбар  зэрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна, энэ нь бүс нутгийн хөгжил,  тогтвортой байдалд ашигтай юм. Турк “Нэг бүс нэг зам”-ын хамтын хамтын  ажиллагааг дэмжиж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, чөлөөт худалдааг дэмжиж  байна, Хятад улстай олон улсын үйл хэрэг дэх харилцаа, зохицуулалтаа  эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл