solongonews
Ши Жиньпин Кувейтийн төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийв
2018-07-10 09:52
Ши Жиньпин Кувейтийн төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-нд Ардын Их Хурлын Танхимд Кувейтийн төрийн тэргүүн Аль-Сабахтай хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны  тэргүүн Хятад Кувейтийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, шинэ цаг эринд  хоёр орны харилцаанд шинэ эрч хүч, шинэ хэтийн төлөв нээнэ гэдгээ санал нэгтэй  шийдсэн байна. 

Ши Жиньпин Хятадад 7 дахь удаагаа айлчилж буй  Аль-Сабахад баяр хүргээд, түүний хоёр орны харилцааны хөгжилд оруулсан чухал  хувь нэмрийг сайшаажээ. Ши Жиньпин: Хятад Кувейт бол чиг үнэнч сайн найз юм.  Дипломат харилцаа тогтоосон 47 жилийн турш, хоёр тал чин үнэнч найрамдал, бие  биедээ адил тэгш хандах, ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшнээ байнга өргөжиж,  хоёр орны ард түмэнд үнэн бодит үр шим хүртээсээр ирсэн юм гэжээ.  

Аль-Сабах: Хятад улс бол дэлхий нийтэд хүлээн  зөвшөөрөгдсөн энх тайвныг эрхэмлэгч орон юм. Хятадтай байх уламжлалт найрамдал,  хамтын ажиллагааны харилцаагаа Кувейт нандигнадаг. Мөн олон улсын үйл хэрэгт  Хятадын шударга ёсыг баримталдгийг дээд хэмжээнд үнэлж байгаа бөгөөд Хятад улсыг  үүрдийн сайн найз, түнш хэмээн үздэг. Хятад улстай “Бүс ба зам” бүтээн байгуулалтыг хамтаар ахиулж, Персийн булангийн бүс нутаг, дэлхийн аюулгүй  байдал, энх тайвныг урагш хөгжүүлэхэд Кувейт бэлэн байна гэжээ.  

Хэлэлцээний дараа, хоёр орны тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны  баримт бичигт гарын үсэг зурахад байлцсан бөгөөд хоёр тал бас “БНХАУ болон  Кувейт улсын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл”  нийтэлжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл