solongonews
Хятад-Төв Азийн илүү ойр дотно хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулна
2023-07-03 15:45
Хятад-Төв Азийн илүү ойр дотно хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулна.

Дарга Ши Жиньпин 05-р сарын 19-ний өдөр Шааньси мужийн Ши Ань хотод болсон Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны уулзалтыг даргалав. Уулзалтад Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын, Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцлоо. Төрийн тэргүүн нар Хятад болон Төв Азийн таван орны найрсаг солилцооны түүхийг дурсан ярьж, бүх салбарт хамтран ажилласан туршлагыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тэсэн ядан хүлээж, ирээдүйдээ анхаарал хандуулан, Хятад-Төв Азийн илүү ойр дотно хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахаар тохиролцсон байна.

05-р сарын Ши Ань хотод зүйлийн цэцэгс дэлгэрнэ. Бахэ Зибин олон улсын хурлын төвд Хятад-Төв Азийн таван улсын төрийн далбаа салхинд ганхаж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын лого дурайн, мянган жилийн түүхтэй эртний хотод томоохон үйл явдлыг эхлүүлжээ.

Ши Жиньпин юуны өмнө Хятадын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс таван орны төрийн тэргүүн нар Ши Ань хотод ирж Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны уулзалтад оролцох болсонд халуун дотноор хүлээн авч байгаа сэтгэлээ илэрхийлэв. Өнөөгийн дэлхийд зуун жилийн дотор байгаагүй их өөрчлөлт хурдацтай явагдаж, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлтүүд хийгдэж, боломж, сорилтууд урьд өмнө байгаагүйгээр их байгааг тэрээр онцоллоо. Энэ эгзэгтэй түүхэн цаг мөчид Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь хамтын ажиллагаагаар хамтдаа хожих цаг үеийн чиг хандлагад нийцэж, олон үеийн турш найрсаг байх хүмүүсийн хүлээлтийг харуулж, Хятад улс, Төв Азийн орнуудтай харилцах харилцааны хөгжилд чухал, алсыг харах нөлөө үзүүлэх нь гарцаагүй бөгөөд дэлхий нийтэд ач холбогдолтой юм. Хятад улс талуудтай Ши Ань хотын чуулга уулзалтаар хамтын ажиллагааны түүхэн туршлагаа нэгтгэн дүгнэх, хамтын ажиллагааны зураг төсөл боловсруулах, эв нэгдэл, бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагааг харуулан, Хятад-Төв Азийн харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг хамтдаа ахиулах боломж болгон авч ажиллахад бэлэн байна гэж илэрхийлэв. Ши Жиньпин "Харилцан туслалцаа, нийтлэг хөгжил, түгээмэл аюулгүй байдал, үе үеийн нөхөрлөл бүхий Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад хамтран ажиллах нь" гэсэн гол сэдэвт илтгэл тавьсан юм.

 Ши Ань хот бол Хятадын соёл иргэншил, хятадын үндэстний чухал эх үүслийн газрын нэг бөгөөд эртний Торгоны замын Дорно дахин дахь эхлэх цэг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Олон мянган жилийн турш Хятад улс Төв Азийн бүх үндэстний ард түмнүүдийн хамт Торгоны замын өсөлт, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, дэлхийн соёл иргэншлийн солилцоо, нэгдэлт, баяжуулалтад түүхэн хувь нэмэр оруулж байна. Бид өнөөдөр Ши Ань хотод уулзаж, мянган жилийн нөхөрлөлөө үргэлжлүүлэн, шинэ ирээдүйг нээх нь маш чухал юм.

Ши Жиньпин дарга:

- Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нь Хятад болон Төв Азийн орнуудад хамтын ажиллагааны шинэ индэр болж, шинэ ирээдүйг нээх боломж бий болголоо. Хятад улс талуудтай хамтран Хятад- Төв Азийн хамтын ажиллагааг сайтар төлөвлөн, бүтээн байгуулж хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.

Нэг. Механизмын байгуулалтыг бэхжүүлнэ. Хятад улс үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, онц байдлыг зохицуулах, боловсрол, улс төрийн намууд хоорондын солилцоо зэрэг салбарт уулзалт яриа хэлцлийн механизм байгуулахыг санал болгов. Ингэснээр улс орнуудын дунд бүхэл бүтэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны өргөн тайзыг бий болгох юм.

Хоёр. Эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх. Хятад улс худалдааг хялбарчлах бодлого боловсруулж, хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээг шинэчилж, хоёр талын хилийн боомтоор ХАА-н бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх “Ногоон гарц” нээж, “Төв Азийн үүлэн бүтээгдэхүүний цуглуулга” арга хэмжээ зохиож, түүхий материалын солилцооны төв бий болгон, худалдааны цар хүрээг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллана гэсэн байна.

Гурав. Холболтыг гүнзгийрүүлэх. Хятад улс хил дамнасан тээврийн хэмжээг бүх талаар нэмэгдүүлж, олон улсын тээврийн коридор байгуулах ажлыг дэмжиж, агаарын тээврийн зах зээлийн нээлттэй байдлыг эрчимтэй дэмжин, бүс нутгийн логистикийн сүлжээг хөгжүүлнэ. Мөн Хятад-Европын галт тэрэг угсрах төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дижитал үйлчилгээний иж бүрэн платформ байгуулна.

Дөрөв. Эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хятад, Төв Азийн орнууд үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг өргөтгөж, эрчим хүчний хөгжлийн түншлэлийн харилцаа тогтоохыг санал болгосон байна. Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойн D шугамын бүтээн байгуулалтыг түргэсгэж, хоёр талын газрын тос, байгалийн хийн худалдааны цар хүрээг тэлж, эрчим хүчний салбарын харилцааг хөгжүүлэн, шинэ эрчим хүч, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцоллоо.

Тав. Ногоон инновацийг дэмжинэ. Хятад улс Төв Азийн орнуудтай давсархаг шүлтлэг газрыг нээж хөгжүүлэх, хэмнэлттэй усжуулалт зэрэг салбартай хамтран ажиллаж, арал тэнгисийн экологийн хямралыг зохицуулахад тус дэм үзүүлж, Төв Азид өндөр технологийн үйлдвэрүүд, мэдээллийн технологийн аж үйлдвэрийн паркууд байгуулахад бэлэн байна. Төв Азийн орнуудыг "Бүс ба зам" санаачилгын хүрээнд тогтвортой хөгжлийн технологи, инноваци ба бизнес эрхлэлт, сансрын технологи зэрэг тусгай хөтөлбөрүүдэд оролцохыг Хятад улс сайшааж байна гэсэн байна.

Зургаа. Хөгжлийн чадавхийг сайжруулна. Хятад улс Хятад, Төв Азийн орнуудын ядуурлыг бууруулах шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөө боловсруулж, “Хятад-Төв Азийн технологийн ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө” хэрэгжүүлж, Төв Азийн орнуудад Лүбан сургалтуудыг түлхүү зохион байгуулж, Төв Ази дахь хятадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийг орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Төв Азийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж үзүүлнэ.

Долоо. Соёл иргэншлийн яриа хэлэлцээг бэхжүүлнэ. Хятад улс "Соёлын торгоны зам" төлөвлөгөөнд Төв Азийн орнуудыг оролцохыг урьж байна, Төв Азид уламжлалт анагаах ухааны төвүүдийг илүү байгуулах, соёлын төвүүдийг бие биедээ байгуулах ажлыг эрчимжүүлэх, Төв Азийн орнуудад төрөөс тэтгэлэг олгох ажлыг үргэлжлүүлэх, Төв Азийн орнуудын их дээд сургуулиудыг "Торгоны замын их сургуулийн холбоо"-нд элсэхэд нь дэмжлэг үзүүлэх, "Хятад-Төв Азийн соёл, аялал жуулчлалын нийслэл"-ийг сонгон шалгаруулах, Хятад, Төв Азийн орнуудын хооронд ард түмний соёл, урлагийн жилийг амжилттай зохион байгуулж, Төв Азийн орнуудын соёлын аялал жуулчлалын тусгай галт тэргийг нэвтрүүлж эхлүүлнэ.

Найм. Бүс нутгийн энх тайван байдлыг хамгаална. Төв Азийн орны хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд тусалж, бүс нутгийн аюулгүй байдал, терроризмын эсрэг хүчин чармайлтыг дэмжиж, сүлжээний аюулгүй байдлын хамтын ажиллагааг өрнүүлэхэд Хятад улс бэлэн байна. Мөн Афганистаны хөрш орнуудын зохицуулалтын механизмын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Афганистаны энх тайван сэргээн босголтыг хамтдаа ахиулахад бэлэн байна гэсэн байна.

Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар үг хэлж, Хятад улс санаачилга гаргасан ба Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд, Төв Азийн орнууд болон Хятадын бүх талын хамтын ажиллагааны үр дүнд хүрсэн үр дүнгийн талаар эергээр ярьсан юм. Тэд:

- Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн эдийн засгийн хөгжлийг дэмжих гол хүчин зүйл болж байна. Хятадтай хамтран ажиллах нь бүх улс орны хувьд тогтвортой хөгжилд хүрэхэд зайлшгүй, чухал хүчин зүйл болж байна. Цаашид Төв Азийн таван улс, Хятад улсын харилцааг гүнзгийрүүлэх нь бүх орны ард түмний нийтлэг хүсэл мөрөөдөл, бүх улс орны үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолтой нийцэж байна гэж хэллээ. Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт нь Төв Азийн орнууд болон Хятад улсын хамтын ажиллагааны шинэ индэр болж, хоёр талын харилцааг шинэ эрин үе рүү хөтөлсөн юм.

Таван орны төрийн тэргүүн нар:

- Бие биенийхээ сонгосон улсынхаа нөхцөлд тохирсон хөгжлийн замыг тууштай дэмжиж, бүрэн эрхэт байдал, аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг үндсэн ашиг сонирхлыг тууштай хамгаалж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг шийдвэртэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тэд уулзалтын үеэр хүрсэн чухал зөвшилцөл, ололт амжилтыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байгаагаар боломж болгон, тус тусын улсын хөгжлийн стратегийг "Бүс ба зам"-тай холбохыг бэхжүүлэн, бүс нутгийн уялдаа холбоог дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, аюулгүй байдал зэрэг салбарт ажил хэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлж, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, хамтын ажиллагаанд хамтдаа хожин, Хятад-Төв Азийн илүү ойр дотно хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл