solongonews
Ши Жиньпин Батлан хамгаалахын технологийн их сургуулийн 70 жилийн ойд зориулан баярын захидал илгээв
2023-09-01 17:18
Ши Жиньпин Батлан хамгаалахын технологийн их сургуулийн 70 жилийн ойд зориулан баярын захидал илгээв.

   Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 09-р сарын 01-ний өдөр Батлан хамгаалахын технологийн их сургуулийн 70 жилийн ойд баярын захидал илгээж багш, оюутан, ажилтнууд болон төгсөгчдөд халуун баяр хүргэв.

Ши Жиньпин онцлохдоо "Өнгөрсөн 70 жилд Батлан хамгаалахын технологийн их сургууль нь үндэсний батлан хамгаалалт болоод армийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тус сургууль 70 жилийн ойгоор шинэ гараа болгож, шинэ эриний хүчирхэг цэрэг армийн үзэл санааг гүнзгий хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Шинэ эриний цэргийн боловсролын бодлогыг цогцоор хэрэгжүүлж, ёс суртахуунтай хүн болгон төлөвшүүлэх, эх оронч болгож хүмүүжүүлэх, дэлхийн цэрэг арми болон шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээнд зогсож, улс орны батлан хамгаалах шинэчлэлийг хэрэгжүүлж, цаг үеийн үүргийг зоригтой хүлээж тууштай урагшлах хэрэгтэй. Өндөр боловсролтой, авьяас чадвартай, мэргэжлийн шинэ цэргүүд бэлтгэж, үндэсний батлан хамгаалалтын шинжлэх ухаан, технологийн бие даасан шинэчлэлийг түргэсгэж, шинжлэх ухаан, технологи, авъяас чадвараар цэргийн хүчийг бэхжүүлэх стратеги хэрэгжүүлж Армийн 100 жилийн зорилтыг биелүүлэх, үндэсний батлан хамгаалалт, армийн шинэчлэлд улам их хувь нэмэр оруулах ёстой" гэжээ.

Батлан хамгаалахын технологийн их сургууль байгуулагдсаны 70 жилийн ойн хурал 09-р сарын 01-нд Чанша хотод болж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшя Ши Жиньпиний баярын захидлыг уншин дуулгав.            

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл