
Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх их хурал 18-ны үдээс өмнө Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлын үеэр чухал үг хэлсэн байна.
ХКН-ын 11 дүгээр хугацааны 3 дугаар бүгд хурлаас хойш манай нам үндэсний иргэдтэй хамтдаа Хятад улсын онцлогтой социализмын зам, намын үндсэн онол, үндсэн зам, үндсэн бодлого бүрэн зөв гэдгийг 40 жилийн ажил бүрэн гүйцэд гэрчилсэн хэмээн онцлов.
Хятад улсын хөгжил нь хөгжиж байгаа улс орны хөгжилд амжилтын туршлага болж, гэрэлт ирээдүйг илэрхийлж, дэлхийн энх тайван болон хөгжилд агуу их нөлөө үзүүлж, Хятадын үндэстнээс хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг 40 жилийн ажил бүрэн гүйцэд гэрчилсэн байна хэмээн онцлов.
Өөрчлөлт нээлт нь нам болон иргэдийг он цагийн алхаанд оруулсан чухал бодлого болох мөртөө “Хоёр зуун жил”-ийн тэмцлийн зорилгыг биелүүлэх ба Хятадын үндэсний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх зангилааны арга бодлого юм гэж Ши Жиньпин онцлов.

Ши Жиньпин зэрэг удирдлагууд хурлын талбайд орж ирэхэд бүх хүн босож зогсон халуун дотноор алга ташин угтан авав.
10:00 цагт Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хурлыг нээж, бүх хүн босож зогсон Хятад улсын дууг дуулав.
Ван Хүнин "БНХАУ-ын Коммунист намын төв хорооны өөрчлөлт нээлтийн үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнах тухай шийдвэр"-ийг уншин зарлалаа. Хятад улсын өөрчлөлт нээлтэд хувь нэмэр оруулсан 100 зүтгэлтэн болон 10 гадаадын зүтгэлтнийг шагнажээ.

"Хаврын үлгэр" хөгжмийн эгшигт Ши Жинпин зэрэг удирдлагууд эдгээр олон зүтгэлтнүүдэд шагнал гардуулав.
Ши Жиньпин халуун алга ташилтын дунд чухал тайлан хийсэн байна. ХКН өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг нам ба улс орныхоо ирээгүйг гүнзгий судалж, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын туршлагад тулгуурлан, цаг үеийг гярхай ажиглаж, ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, хэрэгцээнд үндэслэн гаргасан юм гэж онцлов.
ХКН-ыг байгуулах, БНХАУ-ыг байгуулах, Өөрчлөлт нээлт болон Хятад улсын онцлогтой социализмын үйлсийг ахиулах нь таван сарын дөрвөний хөдөлгөөнөөс нааш үүссэн гурван түүхэн хэрэг учир болох юм. Мао Зэдүнээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд БНХАУ-ыг байгуулж, социализмын үндсэн тогтолцоог бий болгосон, Дэн Шяопинээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Хятадын онцлогтой социализмыг бий болгосон, Жян Зэминээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Хятадын онцлогтой социализмыг 21-р зуунд оруулж хөгжүүлсэн, Хү Жиньтаогоор төлөөлүүлсэн Хятадын коммунистууд шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлсэн. ХКН-ын XVIII-р хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ түүхэн эрин үед орж, ард иргэд хүртээмжтэй, жаргалтай, амар тайван амьдрах болсон гэжээ.
Ард олны шаардлага, тулгам эрэл хүслийн дагуу ажиллаж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи зэрэг олон талын хөгжлийн ололт амжилтыг ард олонд хүртээж, тэднийг улам олон, улам шууд, улам бодит хүртээмжтэй болгоно. 40 жилийн туршид гаргасан ололт амжилт тэнгэрээс унаж ирээгүй. цаашлаад Бусдын өгсөн бэлэг биш, харин нам ба бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний шаргуу хөдөлмөр, оюун ухаан, хүчин чадаа зориулж байж авчирсан юм. Бид хэдэн арван жилийн хугацаанд хөгжсөн орнуудын хэдэн зуун жил туулж ирсэн аж үйлдвэрийн түүхэн замналыг өнгөрүүлсэн нь Хятадуудын санаанд оромгүй үйл хэрэг байлаа. Дэлхий ертөнцөд гайхамшгийг бүтээсэн Хятадын ард түмнээр бахархаж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: Хятадын онцлогтой социализмын тогтолцоог сайжруулан хөгжүүлж, тогтолцооны давуу талаа тасралтгүй бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс нийтийн өмчит эдийн засгийг хөгжүүлэхийг туйлбартай баримталж, нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг тууштай урамшуулан дэмжиж, хөгжилд тушаа болж буй тогтолцоо, механизм, ашиг сонирхлын саадыг арилган, иж бүрэн системжсэн, шинжлэх ухаанч дүрэмжсэн, үр ашигтай тогтолцооны систем бий болгож, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог илүү боловсронгуй болгож төлөвшүүлэх хэрэгтэй.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Эх орноо баян хүчирхэг болгох, армийг хүчирхэгжүүлэхийг уялдуулж, олон улс дахь Хятадын байр суурьтай тэнцэх, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн найдвартай батлан хамгаалалт, хүчирхэг армитай болох нь Хятадын социалист, орчин үеийн бүтээн байгуулалтын стратегийн үүрэг хариуцлага юм. Нам нь армиа удирдахыг тууштай баримталж, армийг хүчирхэгжүүлэх Хятадын онцлогтой замаар замнан, батлан хамгаалалт, армийн өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, намын удирдлагыг сонсдог, байлдаанд ялалт байгуулдаг, өндөр хэв сурталтай, дэлхийн шилдэг арми байгуулж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын хүчирхэг тулгуур болгох хэрэгтэй.
Хятад улс “Нэг орон хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг бүх талаар хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа үндсэн хууль ба тулгар хуулийг чанга мөрдөж, тулгар хуулийн хэрэгжилтийн холбогдох дүрэм тогтолцоог сайжруулж, Хонконг, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжил дэвшлийг баталгаажуулж, тэдний үндэсний хөгжлийн их үйлст нэгдэн орохыг дэмжиж, Хонконг, Макаогийн ахан дүүс эх орныхоо ард түмэнтэй хамт үндэстний сэргэн мандалтын түүхэн үүрэг хариуцлагаа хүлээж, эх орныхоо хөгжил дэвшлийн агуу их ололт амжилтыг хуваалцахыг дэмжинэ гэжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян хурлыг даргалж хэлсэн үгэндээ, Ши Жиньпин даргын хэлсэн үг нь өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн турших нам болон төрийн үйл ажиллагааны агуу ололт амжилт, үнэ цэнэтэй туршлагыг дүгнэсэн бөгөөд Хятадын ард түмний өөрчлөлт нээлтийн үйлсэд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлсэн байна гэжээ.

Энэ удаагийн хуралд нийт 3000 гаруй хүн оролцож, хурлын дараа Ши Жиньпин дарга шагнал хүртсэн хүмүүсийн төлөөлөгчидтэй дурсгалын зураг авахуулжээ.
