solongonews
Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт Хааны ордны музейтэй танилцлаа
2017-11-08 21:43
Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт Хааны ордны музейтэй танилцлаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сарын 8-ны үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирж, БНХАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн байна. Хоёр улсын тэргүүн нар Бээжингийн Хааны ордонд санал бодлоо солилцон, түүхэн дурсгалт зүйлсийг сонирхон, Бээжин Ши жүжиг үзэж сонирхжээ.

Дарга Ши Жиньпин тэргүүн хатагтай Пэн Лиюаний хамт Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трампыг халуун дотноор хүлээн авч уулзан, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойших нэг жилийн ойн хүрээнд Хятад улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, айлчлалд нь амжилт хүссэн байна.

Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгч Дональд Трампын энэ удаагийн айлчлал нь маш ач холбогдолтой юм. Хятад, Америк дээд хэмжээнд анхаарч байгаа бөгөөд дэлхий дахины анхаарлын төвд орсон айлчлал болно.

Энэ удаагийн айлчлал хоёр талын хамтын хүчин зүтгэлээр чухал амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл