Дарга Ши Жиньпин Хятадын Төв Хорооны УТЗЗ-ийн 12-р хамтын суралцлагын үеэр чухал үг хэлж, хэвлэл мэдээллийн нэгдлийг гүнзгий хөгжүүлэх хэрэгтэй гэж онцлон Хятад улсын бүх сэтгүүлчдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин даргын сэтгүүлчдэд хүргэсэн мэндчилгээ нь Өвөр Монголын ухуулга сурталчилгааны ажлын салбарын хүмүүст итгэл зориг өгсөн юм. Түүний чухал яриа нь хэвлэл мэдээллийн нэгдсэн хөгжлийг ахиулахад чиглэлийг заан өглөө гэж санал нэгтэй үзэж байна. Хэвлэл мэдээллийн ажилтнууд нэр хүндтэй үүрэг хүлээн авч байгаа бөгөөд нийгмийн хүнд хариуцлага үүрч байгаа юм.
Ши Жиньпин даргын яриа нь Өвөр Монголын Өдрийн Сонины сэтгүүлч редакторуудад итгэл зориг өглөө. Шинэ нийгэмд хэрхэн дасан зохицож, эерэг мэдээлэл тараан, хэвлэл мэдээллийн нэгдлийг биелүүлэх нь одоо тавигдаж байгаа хамгийн чухал асуудал юм. Хэвлэл мэдээллийн ажилтнууд хүнд бэрх асуудлуудыг даван туулж, цаасан хэвлэл болон цахим хэвлэлийн нэгдлийг сайжруулан, намын дуу хоолойг нэн сайн уламжлан тараах хэрэгтэй.
Одоо Өвөр Монголын Өдрийн Сонин нь хэвлэл мэдээллийг нэгдсэн хөгжүүлэх ажлыг эрчимтэй сайн зохион байгуулж байгаа бөгөөд ухуулан сурталчлах ажлаа тасралтгүй сайжруулж байна. Сэтгүүлчид нь орчин үеийн шинэ хэлбэрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан нийгмийн мэдээ мэдээллийг үнэн бодитой, сонирхолтойгоор түгээн дэлгэрүүлэхийг хичээж байна.
Ши Жиньпин даргын чухал ярианд нөлөөтэй тусгал гарч байна
2019-01-27 12:06
Дарга Ши Жиньпиний чухал ярианд нөлөөтэй тусгал гарч байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
