
Ши Жиньпин дарга 03-р сарын 21-ээс 26-нд Итали, Монако, Франц гурван улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлал өндөрлөх үеэр, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И тус айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ван И хэлэхдээ, Өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт тулгарч буй учраас Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал түншийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, олон талт үзлийг хамгаалахын төлөө хичээн зүтгэж, Хятад улс хариуцлагатай их гүрний үүргээ биелүүлж буйг харуулан, Хятад ба эдгээр гурван орны харилцааг шинэ замд оруулж, “Нэг бүс нэг зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг ахиулан, Евро-Азийн эх газарт шинэ орон зай нээж, Хятад, Европын стратегийн бүх талын түншийн харилцааг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэжээ. Дарга Ши Жиньпин 6 өдрийн айлчлалын хугацаанд Ром, Палермо, Монако, Ницц, Парис зэрэг 5 хотод айлчилж, 40 гаруй үйл ажиллагаанд оролцож, дорно болон өрнө дахины харилцааг гүнзгийрүүлсэн нөхөрсөг айлчлал, хамтын ажиллагааны айлчлал болжээ.

Талуудын нөхөрсөг харилцааг уламжилж, харилцан ашигтай хамтын хожлыг гүнзгийрүүлжээ
Ван И: Итали болон Франц улс нь Хятадын иж бүрэн стратегийн түнш бөгөөд Монако нь Хятадын хамгийн нөхөрсөг улсын нэг болно. Энэхүү айлчлал нь Хятадын тэргүүн 10 жилийн дараах Итали улс дахь дахин айлчлал бөгөөд Монако улс дахь анхны айлчлал байж, дарга Ши Жиньпиний 5 жилийн дараа дахин Франц улс дахь айлчлал болно.
Энэ онд Хятад болон Итали улсын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх жилд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох болно. Дарга Ши Жиньпин Италийн удирдагчидтай дээд давхаргын харилцаагаа нягтруулж, үзэл ойлголтын хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, хоёр талт харилцааны түвшинг дээшлүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн юм. Хятад, Итали иж бүрэн стратегийн түншийн харилцааг эрчимжүүлэх хамтын мэдээлэл нийтэлж, талууд харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтдаа хожихыг чангатгаж, Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам хөгжүүлнэ гэжээ.

Франц бол БНХАУ-тай хамгийн түрүүнд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон өрнөдийн их гүрэн бөгөөд Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Францын удирдагчтай уулзахдаа Ши Жиньпин: Хятад, Францын харилцаа зөв замаар урагшлахад улс төрийн итгэлцэл хамгийн чухал, бодит хамтын ажиллагаа хөдөлгөгч хүч болж, иргэдийн харилцаа үндэс суурь болох юм гэжээ.
Айлчлалын үеэр Хятад, Франц олон талт үзлийг хамтдаа хамгаалах, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох тухай хамтарсан мэдэгдэл хийж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарсан сорилтод дуу нэгтэй хариу өгсөн юм. Хоёр орон олон улсын хууль, олон улсын харилцааны хэм хэмжээг хүндэтгэсний үндсэн дээр харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, шударга, хамтран ажиллаж хамтдаа ашиг олсон олон улсын харилцаа тогтоохыг чухалчилжээ.
Хятад, Монако дипломат харилцаа тогтоосны 20 гаруй жилийн хугацаанд талууд эрх тэгшээр харилцаж, мөнхийн үнэнч найз болжээ. Айлчлалын үеэр, хоёр талын харилцааны эерэг тал, нээлттэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, харилцан ашигтай хамтдаа ашиг олохыг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбарын солилцоог улам баяжуулан, Хятад, Монакогийн харилцааны сайн сайхан ирээдүйг нээхийг Хятад, Монакогийн тэргүүн нар зөвшилцөн тогтоосон юм.

Ван И: Дарга Ши Жиньпин хаана айлчилбал тэнд “Бүс ба зам”-ын салхи босч, ажил хэрэгч хамтын ажиллагааны үр өгөөж тэнд хүрдэг. Тус айлчлалаар эртний торгоны замын нөгөө цэгт хүрч “Бүс ба зам”-аар дамжин Ази, Европыг харилцан холбожээ.
Италийн Засгийн газар “Бүс ба зам” санаачилгад оролцохоор шийдсэн бөгөөд энэ нь ажил хэрэгч ажиллагааг харуулж байна. Хятад болон Итали нь эртний торгоны замын эхлэл болон төгсгөлийн цэг болсны хувьд “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны түнш болно хэмээн хоёр улсын дарга нар санал нэгтэй үзэж байна. Ерөнхий сайд Конти “Бүс ба зам” хамтын ажиллагаа нь бидний улс болон Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын нэг нь болно. Энэ нь Итали улсад асар их хөгжлийн боломж хангах бөгөөд 04-р сард Бээжинд болох "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцохыг Италийн ерөнхий сайд Конти баяртай зөвшөөрсөн юм. Хятад, Итали “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хятад, Итали “Бүс ба зам” санаачилга болон “Умардын гармын бүтээн байгуулалт”, “Италид хөрөнгө оруулах төлөвлөгөө” зэргийг холбож, талуудын хамтын ажиллагааны нөөц хүчнийг нээнэ хэмээн санал нэгджээ.

Франц улс нь “Бүс ба зам” хамтын ажиллагаанд холбогдохыг хамгийн анх зөвшөөрсөн Европын орнуудын нэг болно. Дарга Ши Жиньпин айлчлалын хугацаандаа Хятад, Франц гуравдагч зах зээлд хамтран ажиллах үлгэр жишээ III төслийг хэрэгжүүлэх жагсаалтад гарын үсэг зурж, гуравдагч зах зээлд хамтран ажиллах сан байгуулж, хоёр орны Бүс ба зам төслийн хамтын ажиллагааны тулгуур болгох юм. Хоёр тал мөн уламжлалт стратегийн хамтын ажиллагааны салбарт хэрэгжүүлж буй төслийг ахиулж, шинжлэх ухааны инновац, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарт стратегийн хэлхээ холбоог түргэтгэн, бүх талаар хамтран ажиллаж, хоёр орны аж үйлдвэрийн ашиг сонирхлын уялдааг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.
Францад айлчлах хугацаандаа Ши Жиньпин дарга Франц, Герман, Европын холбооны удирдагчидтай Парист уулзаж, Хятад, Европ стратегийн итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай тодорхой дохио өгч, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах талаар бүтээлч хэлэлцээ хийж, талууд байр сууриа идэвхтэй илэрхийлсэн байна. Дэлхийн засаглалын тухай форумын хаалтын ёслолд ерөнхийлөгч Макрон илэрхийлэхдээ, Хятадын талын дурдсан “Бүс ба зам” санаачилга нь чухал их ач холбогдолтой бөгөөд дэлхийн энх тайван хөгжилд чухал үйлдэл үзүүлж, Европ нь Европ, Азийг холбох стратеги болон “Бүс ба зам” санаачилгыг холбож, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлнэ гэжээ.
Хятад, Монакогийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь ажил хэрэгч, үр бүтэмжтэй, цоглог зэрэг онцлогтой. Ойрын жилүүдэд талуудын хамтын ажиллагаа хурдтай хөгжсөөр байна. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд Монакод Европын хамгийн анхны 5G интернэтийг байгуулж, талуудын нээлттэй хамтын ажиллагааг илэрхийлж, харилцан ашигтай хамтдаа хожсон нийтлэг мөрөөдлийг гүнзгийрүүлжээ. Хоёр улсын удирдлага нар уулзалтын үеэр Монакогийн давуу талаа ашиглан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, талууд гурав дахь зах зээлийг багтаасан олон хэлбэртэй хамтын ажиллагааг өрнүүлэхийг тухай хэлэлцжээ.

Айлчлалын хугацаанд дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Маттерела болон ерөнхийлөгч Макрон нартай хамт Хятад, Итали, Хятад, Францын аж ахуйн нэгжийн төлөөлөгч нартай тус тус уулзаж, тэд нарын талуудын хамтын ажиллагаанд гаргасан хүчин зүтгэл болон оюун ухааныг урамшуулжээ. Хятад болон Итали, Франц тус тус арав гаруй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь банк санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, далайн тээвэр, агаар аялал, тоног төхөөрөмж, дэд бүтцийн байгуулалт, зохиомол оюун ухаан, цахилгаан холбоо, гурав дахь зах зээл зэрэг олон салбарыг хамруулж, талуудын ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц хүчнийг харуулжээ.
Ван И хэлэхдээ, Хятад-Итали, Хятад-Монако, Хятад-Францын харилцаа цаг үеийн өөрчлөлт хөгжлийг туулж, адил бус соёл, дүрэм, том жижиг, хөгжлөөр өөр улс орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болжээ. Дарга Ши Жиньпиний айлчлал нь талуудын хамтдаа ялалт байгуулах хамтын ажиллагаагаар төв болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны чухал туршлага болжээ гэжээ.

Хятад, Европын харилцааг ахиулж, дэлхийн өрсөлдөөнийг аргацаана
Дарга Ши Жиньпин өнгөрсөн жилийн эцсээр Испани болон Португалид айлчилж энэ оны эхээр Европт дахинтаа айлчилсан нь Хятадын гадаад харилцаа нь Европт анхаарлаа хандуулж байгааг харуулж байна. Ши Жиньпин гурван улсын удирдагчийн хамт тусгайлан түүнд бараалхахаар Парис хотноо хүрэлцэн очсон Германы ерөнхий сайд Меркелийн хамт хэлэлцээр хийж, Хятад, Франц, Герман болон Европын удирдлага нар уулзалт хийж, Хятад, Европын стратегийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай дэлхий дахинд тохио хангажээ. Хятадын тал Европын стратегийн бодлого болон байр суурийг хүндэтгэн үзэж буй бөгөөд Хятад, Европ нь олон талд үзэл, чөлөөт худалдааг хамгаалах чухал хүчин бөгөөд Хятад, Европын харилцаанд стратегийн хүчин бүрдүүлэх хэрэгтэй гэжээ. “Бүс ба зам” санаачилга болон Европын “Европ-Азийг харилцан холбох стратеги”-ийг хамтдаа холбож, Ази, Европын харилцан холбоотой байх түвшинг дээшлүүлж, Хятад, Европын харилцааны нөхөх чанарыг чухалчилжээ. Европын удирдлага нар илэрхийлэхдээ, Хятад улс дэлхийн хөгжлийн чухал хүчин болсон бөгөөд Европын холбоо стратегийн түвшнээс Хятадын хөгжилд анхаарлаа хандуулж байна. Европ болон Хятадын харилцааг улам гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлнэ. Европ, Хятадын хамтын ажиллагаа нь талуудын ашиг орлогод нийцэж буй нь дэлхийн хөгжлийн тэнцвэртэй байхад ашигтай гэжээ.

Дарга Ши Жиньпин энэхүү айлчлалаар Европын удирдлагуудтай санал бодлоо гүнзгий солилцож, дэлхийн хэрэг учрын тухай хэлэлцэж, олон тал үзлийг баримтлах, ганц тал үзлийг тэвчих тухай нийтлэг ойлголтод хүрчээ. Ши Жиньпин Итали болон Францын хэтийн зорилт болон тусгаар тогтнолын оюун санааг өндрөөр үнэлж, Итали, Франц, Герман улс нь дэлхий дахинд нэр нөлөөтэй том гүрэн, Хятад, Франц нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх улс бөгөөд Хятад, Европ нь олон талд дэлхийн хоёр томоохон хүчин болсны хувьд харилцан адилхан мөрөөдөлтэй байж, олон талын адилхан үзэл ойлголттой байна. Хятад, Европын удирдагчид НҮБ-ын системийн дагуу зохицолтойгоор хамтран ажиллахыг санал нэгттэй зөвшөөрч, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Их хорийн бүлэг, Европын холбоо зэрэг дэлхийн болон бүс нутгийн олон талд механизмын бүтээн байгуулалтын үйлдлийг гүйцэд бадруулж, улс төрөөр дамжин олон улсын мөргөлдөөн, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэж, үргэлжийн хөгжлийг ахиулах зэрэг талаар идэвхтэй үйлдэл гаргана гэжээ. Энэхүү нийтлэг ойлголтууд нь цаг үеийн хөгжлийн урсгалтай нийцэж, олон улсын нийгмийн чиг хандлагатай зохицсон бөгөөд дэлхийн өөрчлөлт ихтэй хөгжилд тогтворт чанарыг хангажээ.
Франц дахь айлчлалын хугацаандаа Ши Жиньпин Хятад, Францын дэлхийн засаглалын тухай форумд оролцож үг хэлжээ. Ши Жиньпин хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэгт засаглалын доголдол, итгэл алдагдах, энх тайвны эрсдэл, хөгжлийн хоцрогдол зэрэг дөрвөн сорилт тулгарч байна. Эдгээрийг даван туулахад шударга, зүй зохистой, харилцан зөвшилцөж ойлголцсон, хамтдаа тэмцэж, харилцан ашигтай хамт ашиг олох үзэл баримтлалыг мөрдөх ёстой. Харилцан хүндэтгэх, харилцан итгэлцлээ бүх ажлынхаа түрүүнд тавьж, хэлэлцээрийн дагуу харилцан итгэлцлээ нэмэгдүүлнэ. Дэлхийн засаглалын тухай санал бодлоо солилцон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа түлхүү ахиулж, дэлхийн урт хугацааны турш энх тайван, хамтын хөгжлийг буй болгоно гэжээ.
Ван И хэлэхдээ, дарга Ши Жиньпиний үзэл бодол, үг яриа нь Европ болон дэлхийд хандсан бөгөөд түүхийн хөгжлийн зөв сонголтыг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хөгжүүлж, Хятад, Европын харилцааг ахиулж, олон талд үзлийг баримталж, дэлхийн засаглалын өөрчлөлтийг хөтөлж, дэлхийн тиггүй хөгжилд нэгэн баримтлах цэг болжээ гэжээ.

Хятадын жишээг өгүүлж, хамтын мөрөөдлийг биелүүлнэ
Ван И: Энэ онд Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. БНХАУ 70 жилийн хугацаанд 1.3 тэрбум хүн ардын амьдралд асар их өөрчлөлт гаргасан үлгэр жишээ нь Европын орнуудын дарга нарын сонирхлыг татсан сэдэв болсон бөгөөд Ши Жиньпиний хамгаас ярих дуртай үлгэр жишээ болно.
Ши Жиньпин Хятад улс байгуулагдсаны 70 жилийн хугацаанд гаргасан асар амжилтыг эргэцүүлэхдээ дэлхийн нэрт эдийн засагчийн хэлсэн “Хятад улс хүн ардынхаа нэг насны амьдралын түвшинг 100 дахинаар нэмэгдүүлж чадсан нь хүн төрөлхтний түүхэнд үүсч буй анхны амжилт болно” гэдэг үгээр эш болгосон бөгөөд энэ нь дэлхийн хүн ам болон эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой болжээ гэжээ. Европын удирдлагууд Хятадын асар их хөгжлийн амжилтад баяр хүргэсэн бөгөөд 70 жилийн хугацаанд, үүнд дундаа өөрчлөлт нээлт хийсний 40 жилийн хугацааны өнгөрсөн одоог харьцуулбал сая хүмүүст гүнээ сэтгэгдэл үлдээх бөгөөд Европын тал Хятадын талтай яриа хэлэлцээр хийх санаачилгатай бөгөөд харилцан ойлголцоо нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тэлнэ гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт нээлтийг бүх талаар өргөжүүлж, арилжаа худалдаа болон хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг дөхөм болгохыг ахиулж, Хятадын хөгжлийг Европ дахинтай хуваалцана гэжээ. Европын удирдлагууд илэрхийлэхдээ, Хятадын аж ахуйн нэгжүүд Европын улс орнуудад хөрөнгө оруулахыг урьж буй бөгөөд ямарваа нэгэн аж ахуйн нэгжид хандуулж, үйл ажиллагааг хязгаарлах арга бодлого хэрэгжүүлэхгүй бөгөөд Хятад улсыг багтаасан дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжид эрх тэгш, нээлттэй аж ахуй эрхлэх орчныг хангаж өгнө гэжээ.

Айлчлалын хугацаанд Пэн Лиюань хүмүүнлэгийн солилцооны салбар дахь гадаад харилцааны үйл ажиллагааг өрнүүлж, Хятадын соёлын хүчнийг харуулжээ. ЮНЕСКО-гийн эмэгтэйчүүд, эмэгтэй хүүхдийн боловсролыг ахиулах тусгай элч болсны хувьд Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд дахинтаа уригдан айлчилсан бөгөөд энэ нь Хятад улсын олон улсын боловсролын салбар, хүйсийн ялгал эрх тэгш байх зэрэг салбарт идэвхийлэн оролцож буй том гүрний дүр төрхийг харуулжээ.
Ван И: Ши Жиньпин даргын энэхүү айлчлал гурван орны харилцааны хоёр талын хүрээ холбоог тэлэн өргөтгөж, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг олохоор гол болгосон олон улсын харилцааны шинэ практик болсон юм. Хятад, Европын удирдагчид уулзалт хийж, олон талт үзлийг хамгаалах нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох үзэл баримтлал дэвшүүлж, өөрчлөлт ихтэй байгаа дэлхийд тогтвортой хүчин зүйл бий болгосон юм.
Дарга Ши Жиньпиний энэхүү айлчлал нь Хятадын энэ оны гадаад харилцааны эхлэл болжээ. 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Мөн Хятадын гадаад харилцааны 70 жил болно. Бид энэ онд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж, дэлхийн түншүүдийн харилцааны байгуулалтыг түлхүү ахиулж, дэлхийн энх тайвныг хамгаалж, дэлхийн засаглалд идэвхийлэн оролцож, Хятадын хөгжилд үйлчилгээ хангаж, Хятадын ард түмний мөрөөдөл болон хүн төрөлхтний энх тайван хөгжлийг ахиулахад чухал нэмэр оруулна гэжээ.
