
Хурлын үеэр ӨМӨЗО-ы Засгийн газар Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Нобелийн шагналт гурван профессорыг тусгай зөвлөхөөр урин ажиллуулсан байна. ӨМӨЗО-ы Намын Хорооны нарийн бичгийн орлогч дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь зөвлөхүүдэд шагнал гардуулав.
Өвөр Монголын Олон улсын эрчим хүчний хурал-2018 нь Ши Жиньпин даргын чухал зааврын дагуу Өвөр Монголын орчин үеийн эрчим хүчний салбарын ажлыг сайжруулж, хамтын ажиллагаа, орчин үеийн эрчим хүчний эдийн засгийн хөгжилд зориулсан санал, арга замыг судлах явдал юм. Энэ удаа Физикийн Нобелийн шагналт, эрдэм шинжилгээний ажилтаныг тусгай зөвлөхөөр урин оролцуулсан явдал нь Өвөр Монголын эрчим хүчний хөгжилд оюуны дэмжлэг үзүүлэх болно.
