solongonews
Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв
2018-03-28 15:13
Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун 3-р сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийлээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин Бээжинд Ким Жон Унтай хэлэлцээ хийж, ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс Хятад улсад анх удаагаа айлчилж ирсэн Ким Жон Унд баяр хүргэж, таны энэ айлчлал онцгой цагт, маш чухал ач холбогдолтой бөгөөд нөхөр Ким Жон Ун болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороо БНХАУ, БНАСАУ хоёр нам хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаагийн илрэл мөн. Хятадын тал үүнийг өндрөөр үнэлж байна гэжээ.

Ким Жон Ун: Өнгөрсөн жил ХКН-ын ХIX хурал амжилттай болж, саяхан Бүх Хятадын хоёр чуулган амжилттай болж, Ши Жиньпин дарга нам, бүх ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээж, гол удирдагч болж, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар улиран сонгогдлоо. БНАСАУ, БНХАУ-ын эв найртай уламжлалаар би өөрөө ирж танд халуун баяр хүргэх учиртай юм. Солонгосын хойгийн өнөөгийн байдал түргэн өөрчлөгдөж, олон том үйл хэрэг болж өнгөрлөө. Найрсаг сэтгэлгээ, ёс журам алийг нь ч бодсон би өөрийн биеэр Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга танд цаг тухайд нь байдлыг ойлгуулах ёстой юм гэжээ.

Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөл хоёр нам, хоёр улсын ахмад үеийн удирдагчдын хичээл зүтгэлээр бий болсон бөгөөд энэ нь хоёр талын хамтын үнэт өв юм. БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг тасралгүй хөгжүүлэн, улам илүү хөгжүүлэхийг хоёр тал олон удаа илэрхийлж байна. Хоёр тал түүх болон өнөөгийн байдал, олон улсын бүс нутгийн байдал, БНХАУ, БНАСАУ-ын харилцааны ерөнхий байдал зэргийн үндсэн дээр стратегийн энэхүү сонголтыг хийсэн нь цор ганц зөв сонголт мөн бөгөөд ямар нэгэн хүчин зүйлээс болж өөрчлөгдөхгүй бөгөөд өөрчлөгдөх ёсгүй юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: БНАСАУ-ын талтай хамт БНХАУ, БНАСАУ-ын харилцааг урт хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа өндөр дээд хэмжээний хэлхээ холбооны хөтлөн дагуулах үүргийг үргэлжлэн бадруулж, стратегийн хэлхээ холбоо хийх уламжлалт нандин өвийг гүйцэд ашиглаж, энх тайван, хөгжлийг идэвхтэй ахиулан, БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын ард иргэдийн нөхөрлөлийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ким Жон Ун хэлэхдээ: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин таны БНАСАУ, БНХАУ-ын найрамдал, хоёр намын харилцааны талаар хэлсэн чухал санал намайг их урамшуулж, баярлуулж байна. Хоёр талын ахмад удирдагчдын гар бие оролцон бий болгож, хөгжүүлсэн БНАСАУ, БНХАУ-ын найрамдал гуйвшгүй юм. Шинэ нөхцөлд БНАСАУ, БНХАУ-ын найрамдлыг уламжлан хөгжүүлэх нь БНАСАУ-ын талын стратегийн сонголт бөгөөд ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй юм гэжээ.


Хоёр тал мөн тус тусын улс орны дотоодын байдлаа мэдэгдсэн байна. Ши Жиньпин дарга хэлэхдээ: БНАСАУ-ын улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж, ард олон аз жаргалтай байхыг Хятадын тал хүсэж байна.  БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам Солонгосын ард түмнийг удирдан эдийн засгаа хөгжүүлж, ардын амьдралаа сайжруулахын дэмжих болно гэжээ.

Ким Жон Ун: ХКН-ын ХIХ их хурлаас хойш, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нам нь намаа удирдах, намаа бүх талаар чанга засах үзэл санаа дэвшүүлж, олон ажил төрөл дэх намын бүх талын удирдлагыг биелүүлсэн байна. Одоо, БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам ч сүр бадруулах, хүнд суртал гаргах, авилгал өгч авах зэрэгтэй тэмцэж байна. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, социалист орчин үеийн хүчирхэг улс байгуулах явцад агуу их ололт амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна хэмээн онцолжээ.  

Хоёр талын удирдагч олон улсын болон Солонгосын хойгийн байдлаар санал бодлоо солилцсон байна.

Ши Жиньпин: Он гарснаас хойш, Солонгосын хойгийн байдалд эерэг өөрчлөлт гарч байна. БНАСАУ-ын тал энэ талаар чухал хүчин чармайлт гаргасныг Хятадын тал сайшааж байна. Солонгосын хойгийн асуудлаар Хятадын тал хойгийг цөмийн зэвсэггүй байлгах зорилтыг биелүүлж, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулахыг баримталсаар ирсэн юм. Хойгийн умард өмнөд хоёр тал харилцаагаа сайжруулахыг дэмжиж, эвлэрэхийг ятган яриа хэлэлцээ хийхийг хамтдаа ахиулахыг талуудаас хүсэж байна. БНАСАУ-г оролцуулсан  олон талуудтай хамтаар Солонгосын хойгийн асуудлаар үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэж, хойгийн байдлыг намдаахын тулд хамтаар хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ким Жон Ун хэлэхдээ: өдгөө Солонгосын хойгийн байдал эерэг хандлагатай болж байна. Бид хурцадмал байдлыг санаачилгатайгаар намжаах арга хэмжээ хэрэгжүүлэн, энх тайвнаар хэлэлцээ хийх санал гаргасан юм. Ким Ир Сен дарга, Ким Жон Ил ерөнхий нарийн бичгийн даргын гэрээсийн дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь бидний хэлбэрэлтгүй байр суурь юм. Бид Хойд, Өмнөд Солонгосын харилцааг эвлэрэл нэгдэл, хамтын ажиллагааны харилцаа болгон өөрчилж, Хойд, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт зохиож, АНУ-тай хэлэлцээ хийж, БНАСАУ, АНУ-ын тэргүүн нарын уулзалтыг зохиоход бэлэн байна. Өмнөд Солонгос, АНУ бидний гаргасан хүчин зүтгэлд сайн санаагаар хандаж, энх тайван тогтвортой уур амьсгал бий болгож, энх тайвныг тогтоохын тулд үе шатны чанартай, зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлбэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг шийдвэрлэж чадна. Энэхүү үйл явцад Хятадтай стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, зөвшилцөл хэлэлцээ хийж, тус хойгийн тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа  Ши Жиньпин гэргий Пэн Лиюанийн хамт Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу-д зориулан хүлээн авалт хийв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл