solongonews
“Бүс ба зам” санаачилгыг дэмжинэ
2018-07-02 17:27
“Бүс ба зам” санаачилгыг дэмжинэ.

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Бээжинд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны захирал Жинь Личюнь: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж, байгуулагдсан 2 жил гаруйн турш хүлээн зөвшөөрсөн төслийн хөрөнгө оруулалт 5 тэрбум 300 сая долларт хүрлээ. Өнөөгийн байдлаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төслийн хөрөнгө оруулалт бүгд “Бүс ба зам” -ын эргэн тойрны орнууд болон бүс нутагт болох юм гэжээ.
 
Тэрээр: Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд олон улсын бодит хамтын ажиллагаа болон хөгжиж, маш их амжилтад хүрсэн гэжээ.
 
Тэрээр: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан хоёр жилийн турш нээлттэй байх, хамтран ажиллах, хүртээмжтэй байх үзэл санааны дагуу бодит ахиц гаргасан тул тус банкийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, сайшаасан юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагч 57 гишүүнтэй байсан бол одоо 87 гишүүнтэй болсон хэмээн онцолжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл