solongonews
Хянган аймаг: Хүн байгалийн зохицлыг дурдсан нь малчин тариачдыг урамшуулна
2017-10-25 22:55
<ХАЛУУН ЯРИА>

Аравдугаар сарын 21-ний өдөр Хорчин баруун гарын хойд хошууны Бянхошуу суурингийн Хартов багийн тариачин Уул эхнэрийн хамт ажлын зав чөлөөгөөрөө гар утсаараа ХКН-ын ХIХ их хурлын үзэл санаатай танилцаж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланд Хүн болон байгалийн зохицол эрх тэгш хамт оршихыг баримтална. Тарианы газрыг хатуу хамгаалж, ээлжлэн тарих туршилтыг өргөтгөж, тарианы газар, өвс бэлчээр, ой мод, гол мөрөн, нуур цөөрөм зэргийг сэргээн сайжруулах дүрмийг төгөлдөржүүлж, зах зээлийн, олог янзын экологийн тусламжийн механизмыг байгуулна гэж дурдсан нь бидэнд маш их хүрч байна. Сүүлийн хэдэн жил манай баг самар тарьж, өндөр хураалт авч, тариачдын хүн дунджийн орлого 11000 юаньд хүрэв. Гэхдээ тарианы газар цөлжиж, экологийн орчин их муудсан. Энэхүү бодит байдалд хандаж, тариалангийн бүтцэд төлөвлөлт хийж, 2016 оноос эхлэн элсэрхэг газарт усан тутарга тарьсан нь байгалийн орчныг дахин сэргээснээр барахгүй тариачдын орлого нэмэгдэж, хүн дунджийн орлого 16000 юаньд хүрсэн. Багийн байгуулсан хоршоо нь ч ядуу буурай өрхөө уриалж, ядуу өрхийн ядуу хүндрэлтэй болсон шалтгааныг шинжлэх ухаанчаар мэдэж, зөв оновчтой ядуурлыг бууруулах арга хэмжээ авч ядуу өрхтэй байнга санал бодлоо солилцож, ядуурлаас ангижруулахаар зүтгэсэн. Энэ сууринд ядуу буурай өрхийн хүн бүрд нэг мал хуваан өгөв. Бид намын төрийн бодлогод маш их урамшиж, улсын ард түмэнтэй хамтдаа баяжих итгэлтэй байна гэж Хартов багийн дарга Шяо Лань ярина.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл