solongonews
Лю Яньдун Күнзийн институтийн их хуралд үг хэлэв
2017-12-13 21:49
12-нд Ши-Ань хотноо Дэлхийн Күнзийн институтийн XII их хурал нээгджээ.

Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Күнзийн институтийн төв байрны зөвлөлийн дарга  Лю Яньдун нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. "Хамтын ажиллагаа, инновацаар хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулъя" хэмээх уриатай энэ хуралд дэлхийн  140 гаруй улс орон, бүс нутгийн их сургуулийн захирал,  Күнзийн  институтийн төлөөлөгч 2500 гаруй хүн оролцсон байна. 


 
Лю Яньдун:  Күнзийн институтийг хятад, гадаад хэлний соёлын солилцооны гүүр гэж Ши Жиньпин  дарга хэлсэн юм. Күнзийн институт нь Хятад улсынх, мөн дэлхийнх юм.  Күнзийн  институтийг байгуулсан 13 жил ялангуяа сүүлийн 5 жилийн турш, гадаад дотоодын  хамтын хүчин чармайлтаар хамт байгуулж хамтдаа хуваалцахыг баримталж, Хятад  болон бусад орны ард түмний эв найрамдал, соёл иргэншлийн солилцоог ахиулахад  идэвхтэй хувь нэмэр орууллаа. Одоо дэлхийн 146 улс орон, бүс нутагт 525 Күнзийн  институт, 1113 сургалтын тэнхим байгуулаад байгаа бөгөөд давхардсан тоогоор 9  сая 160 мянган хүн сургалтад хамрагдсан байна. 

Хурлын төлөөлөгчид Ши  Жиньпин даргын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал, нэг бүс  нэг зам санаачилгыг дээд хэмжээгээр үнэлж, идэвхтэй оролцон, хамтын ажиллагааг  эрчимжүүлж, Хятад болон гадаадын орнуудын хүмүүнлэгийн солилцоо, хүн төрөлхтний  хувь заяаны хамтын цогц байгуулахад Күнзийн институтийн үүргийг гүйцэд ашиглана  гэжээ.  

Хурлын өмнө Лю Яньдун Күнзийн институтийн төв байрны  зөвлөлийн хурлыг хуралдуулж, бүх Хятадын Күнзийн институтийн ажлын чуулга  уулзалтад оролцсон юм.  
 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл