solongonews
Ши Жиньпин Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Пол Машатилег хүлээн авч уулзав
2023-11-07 08:52
Ши Жиньпин Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Пол Машатилег хүлээн авч уулзав.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 06-нд АИХ-ын танхимд Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Пол Машатилег хүлээн авч уулзав. 

        Ши Жиньпин "Энэ оны 08-р сард Өмнөд Африкт IV удаагаа төрийн айлчлал хийсэн. Танай Засгийн газар халуун дотноор хүлээн авч байсан дүр зураг одоо ч тод санагдаж байна. Энэ онд Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцаа “алтан цаг үед” орж байна. Хятад улс Өмнөд Африкийн талтай хоёр орны стратегийн иж бүрэн түншийн харилцааг тасралтгүй бэхжүүлж, шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэжээ.

        Пол Машатиле "Юуны түрүүнд ерөнхийлөгч Матамела Сирил Рамафосагийн дотнын мэндчилгээг танд уламжилж байна. Бидний танд олгосон "Өмнөд Африкийн одон"-ыг хүлээн авсанд маш их баяртай байна. Энэхүү одон нь Өмнөд Африк, Хятадын ард түмэн, мөн хоёр нам, хоёр орны эдийн засгийн солилцоонд эрхэм ноён таны оруулсан нандин хувь нэмрийг бүрэн нотолж байгаа юм. Энэ удаагийн Шанхайн импортын экспод манай улсыг хүндэт зочин орон болгосонд маш их баяртай байна. Бид Хятадын талтай эдийн засаг, худалдаагаа улам ихээр бэхжүүлэхэд бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл