ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 06-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Шаньдүн мужид ажиллах үе цохон тэмдэглэхдээ, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бодит зүйл болгож, өндөр чанар бүхий хөгжлийн шинэ ололт амжилтыг тасралтгүй тогтоож, эдийн засаг, нийгмийн хөгжил дэх инновацыг тасралтгүй нэмэгдүүлэхээр дамжин иргэдийн өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа сайн сайхан амьдралын тухай эрэлт хэрэгцээг улам сайн хангах хэрэгтэй гэжээ.

Саяхан Шаньдүн мужийн Чиндао хотод зохиогдсон ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад оролцсоны дараа, Ши Жиньпин дарга урьд хожид Чиндао, Вэйхай, Яньтай, Жинань зэрэг хотуудаар очиж, шинжлэх ухааны байгууллага нэгж, оршин суугчдын хороолол, намын боловсролын бааз, аж ахуйн нэгж, хөдөө орон нутгийн ажил байдалтай танилцсан байна.

14-ний үдээс хойш тэрээр Шаньдүн мужийн намын хороо болон захиргааны ажлын тайланг сонссоны дараа хэлэхдээ, өндөр чанартай хөгжлийг ахиулахад хамгийн чухал нь хөгжлийн шинэ үзэл баримтлалын шаардлагын дагуу хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтөөр гол тал болгон, эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг, хөдөлгөх хүчин зэргийн өөрчлөлтийг түргэтгэх хэрэгтэй. Аж үйлдвэрийг бүтцийг өөрчлөн сайжруулахыг ахиулж, инновацаар хөдөлгөх хүч болгон, дэд бүтцийг улам сайжруулан, тэнгисийн хүчирхэг мужийг байгуулж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн том мужийн хамгийн их хариуцлага нь эн тэргүүнд үндэсний үр тарианы аюулгүйн байдлыг хамгаалахад оршино. Шаньдүн муж үр тарианы үйлдвэрлэлээ эрчимжүүлж, хөдөө аж ахуйн бүтцээ сайтар өөрчлөн, тариачдын орлогыг нэмэгдүүлэн, ядуурлаас гаргах ажлыг эрчимжүүлэн, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хянуур хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдийн хүсэж байгаа бол даруй засгийн газрын хийх ёстой ажил. Иргэдийн амьжиргаа, аз жаргалтай холбоотой ажил бол хөгжлийн үндэс суурь мөн. Тиймээс энэ талын ажлыг сайтар хийж, иргэдийн өмнөөс асуудалд хандан, нийгмийн голч байдлыг ахиулж, иргэдээрээ төв хийхийг баримтлан, тэдний хамгийн их анхаарал хандуулж буй ажлын байр, боловсрол, орлого, нийгмийн баталгаа, эмчилгээ, өндөр насны асрамж, орон сууц, хүрээлэн буй орчин, хүнс болон эм бэлдмэлийн аюулгүйн байдал, нийгмийн аюулгүй байдал зэргийг сайтар зохицуулах хэрэгтэй. Коммунистуудын улс төрийн үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй баримтлан, удирдах боловсон хүчнүүд эрхээ зөв ашиглан, сайтар ашиглан, хичээнгүй ашиглаж, ухамсраасаа хяналт хүлээн, хэлсэндээ хүрч, үг болон үйлдлээ нэгтгэж, цаг ямагт намынхаа төлөө, иргэдийнхээ төлөө байх хэрэгтэй гэжээ.


