Наймдугаар сарын 16-ны өдрийн "Чюши" сэтгүүлийн 16 дахь дугаарт Хятад улсын дарга Ши Жиньпиний "Хятад маягийн шинэчлэл бол хүчирхэг улс орон байгуулж, үндэсний сэргээн мандлыг биелүүлэх зөв зам мөн" өгүүллийг нийтэлжээ.
Өгүүлэлд улс орон орчин үе руу шилжихдээ ерөнхий хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн зэрэгцээ улсын бодит байдалд нийцсэн, өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт бол улс орнуудын орчин үеийн хөгжлийн нийтлэг шинжтэй төдийгүй өөрийн үндэсний нөхцөлд тулгуурласан өвөрмөц онцлогтой байх ёстой. ХКН-ын ХХ их хурлын тайланд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг 5 талаар дүгнэж, шинжлэх ухааны үүднээс гүнзгий тодорхойлсон юм. Энэ бол онолын дүгнэлт төдийгүй бодит шаардлага бөгөөд орчин үеийн хүчирхэг социалист улсыг бүх талаар байгуулах, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх өргөн уудам замыг зааж өгсөн юм. Хятад улс байгуулагдсанаас хойш\1949\,ялангуяа өөрчлөлт, нээлттэй бодлогыг хэрэгжүүлснээс хойш, бид хэдэн арван жилийн хугацаанд барууны өндөр хөгжилтэй орнуудын хэдэн зуун жилийн турш туулсан үйлдвэржилтийг хэрэгжүүлж, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, урт хугацааны нийгмийн гайхамшиг бүтээж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын хэтийн төлвийг нээлээ. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь боломжтой, тогтвортой бөгөөд хүчирхэг улс байгуулж, үндэстнийхээ сэргээн мандлыг хэрэгжүүлэх цорын ганц зөв зам гэдгийг практик нотолж байна гэж дурджээ.
