solongonews
Үзэсгэлэнт Хятадын бүтээн байгуулалтыг дэмжинэ
2017-10-25 21:17
ХКН-ын XVIII хурлаас хойших экологийн соёлын бүтээн байгуулалтад гаргасан амжилт бүтээмжийн тухай

ХКН-ын XVIII хурлаас хойш уул, ус, шугуй, тариа, нуур, талын “Хувь заяаны нэгдэл” хэмээх анхны хэв загвараас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг үйлдвэрлэл амьдралдаа шингээж, дахин эдийн засгийн хөгжил болон экологийн сэргээлтийн ажлыг эергээр уялдуулах хүртэл Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооноос экологийн соёлын бүтээн байгуулалтыг тодорхой түвшинд өргөн гаргаж, Үзэсгэлэнт Хятадын шинэ төрх аажмаар бий болсон билээ.

Хамгаалалтаас сэргээлтэд хүрч, экологийн дутууг эрчимтэй нөхөх болов

2015 онд Их Хянган даваанаас Чан Бай уул, Бага Хянган даваа хүрэх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн дархан ой шугуй хамгаалалтад орж, модчин, түлээчин хөрөөгөө орхин, ой шугуйгаас мод татдаг байсан аж үйлдвэрийн түүхийг эцэслүүллээ. 

Энэхүү түүхэн шинэчлэлийн ард экологийн соёлын бүтээн байгуулалтын шинэ түвшин тодорч байна.

ХКН-ын XVIII хурлаас экологийн соёлын бүтээн байгуулалтыг Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын “Тавыг нэгтгэх” ерөнхий цогцын төлөвлөгөөнд оруулснаар “Үзэсгэлэнт Хятад” нь Хятадын үндэстний хөгжлийн шинэ зорилго болсон байна. 

Таван жилийн туршид Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооноос “Экологийн орчинг хамгаалах нь үйлдвэрлэлийн хүчнийг хамгаалж байгаатай адил, экологийн орчныг сэргээх нь үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж байгаатай адил” гэсэн үзэл баримтлалыг бий болгож, экологийн дутуу бүхнийг нөхсөөр ирсэн.

- Эх хуурайн экологийг сэргээж байна. Хятад улс таван жилийн туршид нэг жилд дунджаар 6 сая га талбай бүхий ой шугуйг бүтээсэн байна. Ой шугуйн чанар сайжран, сайн үүлдрийн модны хэмжээ 51 хувь байсан нь 61 хувь болон өсөж, нялх модны амьдрах норм 90-ээс дээш хувь хэмжээнд тогтворжсон юм. Тачирдсан 20 мянган га газрыг сэргээн, 13 мянга гаруй га тариаланг зогсоож, эх байгалийг сэргээсэн бөгөөд 118 хот “Үндэсний шугуйт хот”-оор өргөмжлөгдсөн байна. Гурван умардын төсөл, мөн 62 мянган га хамгаалалтын ойг бүтээн байгуулах хоёр төслийг эхлүүлсэн аж.

- Ус, хөрсний идэгдлээс сэргийлэн засаж байна. Хятад улс таван жилийн хугацаанд тачирдсан 8,4 сая га газрыг засан сэргээж, цөлжилтийн эсрэг шуурхай тэмцсэнээр тачирдлын хэмжээ жилд дунджаар 132 км2-аар  буурч, “Элс урагшилж, хүн ухарч” байсан нөхцөл байдлыг өөрчлөн “Хүн урагшилж, элс ухрах” болсон байна.

- Усны экологийг сэргээн засаж байна. Хятад улсын хэмжээн дэх хөрсний усны төрийн хяналттай I-III төрлийн усны эзлэх хэмжээ 67,8 хувь болон нэмэгдэж, V төрлийн бохир усны эзлэх хэмжээ 8,6 хувь болон буурсан бөгөөд гол, мөрний урсгал усны чанар тогтвортой сайжирсан байна.

- Бид 30 жил зарцуулан байж, барууны орнуудын 300 жилийн түүхэн аяныг туулж гарлаа. Хурдтай хөгжлийн явцад бид экологийн орчны хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд оруулах чухал хувь нэмрийг ухаарч мэдэрсэн учраас “Эвдээд дахин засах” тойруу замаас зайлсхийж чадсан бөгөөд тогтвортой хөгжлийн хүчнээ нэмэгдүүлсэн юм гэж ХКН-ын Төв хорооны Намын сургуулийн профессор Шин Мин хэлсэн байдаг.

Дүрэм тогтоолоос практик үйл ажиллагаанд хүрч, ногоон хөгжлийн хурд илт нэмэгдсэн

ХКН-ын XVIII хурлаас хойш экологийн соёлын бүтээн байгуулалтын “Дөрвөн нуруу, найман тулгуур” өдөр ирэх тусам төгөлдөржсөн.

ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сард “Экологийн соёлын бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжих тухай санал”-ыг хэвлэн тархааж, экологийн соёлын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлага, зорилго, гол үүрэг, дүрмийн систем зэргийг тодорхойлсон байна. Мөн оны 09 дүгээр сард “Экологийн соёлын дүрэм тогтоолыг шинэчлэх ерөнхий төлөвлөгөө” гаргасан байна.

Өнгөрсөн таван жилд экологийн орчныг хамгаалах хууль дүрмийн бүтээн байгуулалт тасралтгүй төгөлдөржиж байсан. “Агаарын бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Усны бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Хөрсний бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөө” зэргийг гаргаж, “Түүхэн дэх хамгийн чанга” гэгдсэн байгаль орчин хамгаалах шинэ хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн байна.

Таван жилийн хугацаанд экологийн орчныг хамгаалах тухай хууль цаазын хяналт эрс чангарсан. Нүүрс түлэх хэмжээг багасган, бохирдол ихтэй авто машины хэрэглээг хориглон зогсоож, стандарт хангахгүй аж ахуйн нэгжийг цэгцлэн, агаарын бохирдлоос сэргийлж, засах ажлын эрчмийг нэмэгдүүлсэн юм. 2016 он гэхэд Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн PM2.5-ын дундаж хэмжээ 2013 оныхоос 33 хувиар буурсан байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс Олон улсын засаглалд идэвхтэй оролцож “Ногоон хувь нэмэр” оруулсан байна. 2015 оны 12 дугаар сард Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрт “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц”-ийн 196 гишүүн орнууд “Парисын хэлэлцээр”-ийг батлан зөвшөөрч, 2020 оноос хойших уур амьсгалын өөрчлөлтийн тал дээр бодитой төлөвлөгөө гаргасан байна. Хятад улс энэхүү хэлэлцээрийг дэмжсэн чухал орон болохоор барахгүй мөн хэлэлцээрийг хэрэгжүүлэх гишүүн орон болсон билээ.

Үзэл баримтлалаас үр бүтээлд хүрч, эдийн засаг, нийгмийн хөгжил илүү дээд түвшинд хүрсэн

Бизнесийн төв, эртний хотын дүр төрх болсон Хан Жөү хот G20 уулзалтын үеэр дэлхийн хүмүүсийг гайхшрууллаа. “Тоо томшгүй клуб"-ын хурдтай хөгжилд дэвшин орсны зэрэгцээ уул ус үргэлжилсэн эртний хотын ганган байгаль нь энэхүү хотыг экологи хөгжлийн хүнд байдлаас гаргаж эко ба эдийн засгийн зэрэг хөгжилд хөтөлсөн юм. Хан Жөү хот одоогоор "Үзэсгэлэнт Хятад Улсын тэргүүлэх зэргийн бүс нутаг"-ийн нэг болоод байна.

Бээжингийн байгаль орчин солилцооны төвийн Сайхан Даваа шугуйт газар 2016 онд 183 мянган тонн хэмжээний нүүрстөрөгч худалдаалжээ.

“Хөрсөнд ногоон нөмрүүлэх”-ээс авахуулаад “Эргэн тойрондоо ногоон өнгө нэмэх” ба “Зүрхэндээ ногоон тарих” зэрэг олон загвараар экологи бүтээгдэхүүнийг тасралтгүй өсгөсөн нь иргэдэд таалагдсан байна. ХКН-ын XVIII хурал нээгдсэнээс хойш Хятад Улсын модны талбай ба хуримталсан хэмжээ нь тус тус 208 сая га, нэг тэрбум гаруй метр2-д хүрч ой шугуйн нөөцийн экологи үйлчилгээний өртөг нэг жилийн дунджаар 12.68 мянган тэрбум юаньд хүрсэн байна.

Ногоон хөгжлийн бодлого нь хүмүүсийн сэтгэлд орон зайгаа нэгэнт эзэлжээ. Байгаль орчны яам Вичатаар “12369” байгаль орчныг хамгаалах хүсэлт илгээх ажил өрнүүлж эхэлснээр иргэдийн оролцоо, арга хэлбэр ба цар хүрээг тэлж нийт хүсэлтээс ойролцоогоор 73 мянгыг нь авч хэлэлцсэн байна.

Ногоон хөгжлийн бодлогын дагуу 2016 онд нэгж ДНБ-ний энерги ба хэрэглэсэн усны хэмжээ 2012 оныхоос буураад тус тус 17.9, 25.4 хувь болсон бол хамгийн гол нь бохир бодис гаргах нь эрс багасав.

ХКН-ын XVIII хурал нээгдсэнээс хойш Хятадын экологи цогцолбор хурдтай хөгжлийн шинэ байдалд орж, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь яг одоогоор шилжин хувирч давуу тал ба далд хүч нь хязгааргүй байна.

Жинь Шажян голын доод урсгалд дэлхийн хамгийн том ус цахилгаан станц болох Бай Хэ Тангийн ус цахилгаан станцыг байгуулж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд гол төслийн ажлууд нь эхлээд байгаа юм байна. Төслийн ажил дууссаны дараа дундаж цахилгаан гаргах хэмжээ нь 62,44 тэрбум киловатт болох тохиолдолд нүүрсний энерги зарцуулах хэмжээг нэг жилд дунджаар 19.68 сая тонноор бууруулах боломжтой бөгөөд нүүрстөрөгчийн давхар исэл гаргах хэмжээг ойролцоогоор 51.6 сая тонноор бууруулах болно.

Хятадын ногоон хөгжил нь олон улсад Хятадын төслийг хангасан байна. 2016 онд НҮБ-ын Байгаль орчны төлөвлөгөөний зөвлөл “Тунгалаг ус хөхөмдөг уул нь алтан уул мөнгөн уул - Хятадын экологи хөгжлийн стратеги ба практик” нэртэй тайланг албан ёсоор зарлажээ. Хятадын экологи хөгжлийн бодлого, туршлага нь дэлхийн тогтвортой хөгжилд чухал санал зөвлөгөө өгсөн байна.

Эрч хүч дүүрэн, итгэл төгөлдөр үзэсгэлэнт сайхан Хятад Улсын дүр төрх яг одоо бүрэн хэмжээнд бүрдэж байгаа аж.

Зохиогч: Нийтлэлт: ХӨҮ ШЮЭЖИН, ГАОЖИН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл