ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан чөлөөт худалдааны туршилтын бүсийн талаар чухал заавар өглөө. Тэр хэлэхдээ, чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах бол намын төв хорооны шинэ цар эринд өөрчлөлт нээлтийг түлхэн ахиулах стратегийн чухал арга хэмжээ юм. Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах явцад бэлэг тэмдгийн ач холбогдолтой юм. 5 жилийн турш чөлөөт худалдааны туршилтын бүсүүд намын төв хорооны байршуулалтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, нэгэн үзүүрт сэтгэлээр, зоригтойгоор ажиллаж, ихээхэн амжилт гаргалаа. Тогтолцооны шинэчлэлийн эдгээр туршлагыг Хятадын хэмжээнд нэвтрүүлж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх үлгэр дуурайл болсон юм гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, ирээдүйд, гүнзгий дүгнэж үнэлгээ хийсэн суурин дээр үзэл санаагаа цаашид чөлөөлж, идэвхтэй хайн сүвэгчилж, нэгдэлтэй төлөвлөж, өөрчлөлт шинэчлэлт хийж, чөлөөт худалдааны туршилтын бүсийг улам өндөр түвшинд хөгжүүлж, авч хэрэгжүүлж болохуйц тогтолцооны шинэчлэлтийн улам олон үр бүтээлийг бий болгож, чөлөөт худалдааны туршилтыг бүсийг шинэ эриний өөрчлөлт хийж нээлттэй байлгах шинэ өндөр гараа болгох хэрэгтэй гэжээ.
