Хуралд, том эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх гурван том ажлын үзэл санаа, арга хэмжээг судалж,“Төв хорооны санхүүгийн комиссын ажлын дүрэм”-ийг боловсруулах тухай судлан хэлэлцсэн байна. Ши Жиньпин: Банк санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь үндэсний аюулгүй байдал, ерөнхий хөгжил, хүмүүсийн эд хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотой юм. Мөн дээд түвшинд хөгжихийн тулд заавал туулах ёстой чухал зам юм. Ядуурлыг бууруулах ажил үе шатны чанартай ахиц гаргаад байна. Байгаль орчны асуудал бол бүх нийтийн анхаарал хандуулж буй асуудал, мөн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явдалд хүмүүсийн талархлыг хүлээх эсэх зангилаа юм. Иймээс эдгээр ажлыг сайтар хийх хэрэгтэй хэмээн онцолжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд, төв хорооны санхүүгийн комиссын орлогч дарга Ли Кэчян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны санхүүгийн комиссын гишүүн Ван Хүнин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төв хорооны санхүүгийн комиссын гишүүн Ханьжэн нар хуралд оролцжээ.
Хурлаар, Хятадын Ардын банкны томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай тайлан, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албaны ядуурлыг бууруулах ажлын тухай тайлан, Экологи байгаль орчныг хамгаалах яамны бохирдлоос урьдчилан сэргийлэх салбар дахь хүндрэлтэй асуудлыг шийдэх ажлын үзэл санаа, арга хэмжээний тухай тайланг сонссон байна.
