"Тайваний ахан дүүсдээ илгээх захидал" нийтлэгдсэний 40 жилийн ойн хурал өнөөдөр буюу 01-р сарын 02-нд Бээжин хотод боллоо. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "Үндэстний аугаа их сэргэн мандалтыг биелүүлж, эх орныхоо энх тайван, нэгдлийн төлөө хамтдаа тэмцэцгээе" сэдэвт чухал илтгэл тавьсан юм.
Ши Жиньпин, эх орон нэгдмэл байх ёстой бөгөөд хожим ирээдүйд заавал нэгдэх шаардлагатай. Энэ бол 70 жилийн туршид хоёр эргийн харьцааны хөгжлийн түүхэн дүгнэлт,мөн шинэ эрин үед Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын зайлшгүй шаардлага болох юм гэж онцолсон байна. Тэрээр мөн хоёр эргийн харилцааг хөгжүүлэх, эх орны нэгдмэл байдлыг биелүүлэх талаар таван агуулгыг онцлон дурдсан байна.
ХКН-ын Төв хорооны нам, төр, цэрэг арми, холбогдох байгууллагын албаны хариуцлагатан, ардчилсан нам бүлгийн төв хорооны болон орон нутгийн үйлдвэр худалдааны холбооны албаны төлөөлөгчид, Тайваний ахан дүүсийн төлөөлөл, Тайваний асуудал судлаач эрдэмтэн судлаачид, нийслэлийн олон салбарын төлөөлөгч, чөлөөлөх арми, зэвсэгт хүчний офицер дайчид нийт 600 гаруй төлөөлөгч уг арга хэмжээнд оролцсон байна.
