solongonews
Хятадад ”Бүс ба зам”-ын дээд хэмжээний чуулга уулзалт болно
2023-09-01 11:47
Хятадад ”Бүс ба зам”-ын дээд хэмжээний чуулга уулзалт болно.

Наймдугаар сарын 31-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурао дээр хэлэхдээ "Хятад улс энэ онд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулна гэж Ши Жиньпин дарга мэдэгдсэн" гэв.

Чуулга уулзалтын цагийн хуваарь болон холбогдох асуудлын талаар  сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулав. Тэрээр:

- "Бүс ба зам" санаачилга нь дэд бүтцээр холбох асуудалд гол анхаарлаа төвлөрүүлж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ тавцан болж, олон улсын хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ түлхэц өгөх зорилготой юм. Сүүлийн 10 жилийн турш "Бүс ба зам" нь дэлхийн иргэдийн талархал хүлээсэн нийтийн төсөл болж, олон улсын хамтын ажиллагааны индэр болтлоо өргөжив гээд "Хятад улс энэ оны 10-р сард Бээжинд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулна. Энэ нь "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ төдийгүй талуудын "Бүс ба зам"-ыг байгуулахад өндөр чанартай хамтын ажиллагааны талаар зөвшөлцөх чухал индэр юм. Хятад улс дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар талуудтай харилцаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг цаг тухайд нь нийтлэх болно гэлээ.

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл