2-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, энэ онд Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтыг Хятадад зохион байгуулна. Хятад Африкийн удирдагчид дахинтаа Бээжинд цугларч, Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны том төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөж, шинэ цаг эриний Хятад Африкийн хамтын ажиллагааны зураг төсөвийг төлөвлөж, Хятад Африкийн хамтын ажиллагааны амжилт хөгжлийг улам дээд түвшинд биелүүлэх болно гэжээ.
1-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин, өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, өмнөд Африк дипломат харилцаа байгуулсан 20 жилийн ойг халуунаар тэмдэглэв. Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа, Хятадын талаас 2018 онд эх орондоо Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтыг зохион байгуулах болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Гэн Шуан хэлэхдээ, "Хятад болон өмнөд Африк бол Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын өнөөгийн даргалагч орон болох юм. 2015 онд Ши Жиньпин дарга, өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума нар Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд хурлыг хамтдаа даргалан хуралдуулж, төгс амжилт олов. Чуулга уулзалтын Африкийн талын гишүүдийн шуурхай хүсэлтийн дагуу, мөн Хятад Африкийн харилцааны хөгжлийн бодит шаардлагыг харгалзаж, 2018 онд Хятадад дээд чуулга уулзалтыг зохион байгуулахаар Хятадын тал шийдвэрлэв" гэжээ.
