solongonews
Ши Жиньпин Жянши мужийн Жюжян хотод ажиллав
2023-10-11 16:30
Ши Жиньпин Жянши мужийн Жюжян хотод ажиллав.

    ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 10-ны өдөр Жянши мужийн Жюжян хотын Хөхмөрөний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн Жюжян хотын хэсэг, Хятадын нефть химийн Синопек корпорацийн Жюжян дахь салбар компанид ажиллаж, тухайн нутгийн Хөхмөрөний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, Хөхмөрөний эрэг дагуух экологийн сэргэлт, нефть химийн компанийн ногоон хөгжилд шилжих шинэчлэлтийн байдалтай танилцсан байна.

   Сүүлийн жилүүдэд Хятадын нефть химийн Синопек корпорацийн Жюжян дахь салбар компани эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах ажлыг эрчимтэй дэмжиж, дижитал, сүлжээ, ухаалаг менежментийг идэвхитэй хайн судалж, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг өөрчлөлтийг хурдасгаж байна. Тус компани урьд хожид үндэсний ногоон үйлдвэр, үндэсний ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын аж ахуйн нэгж, жишиг аж ахуйн нэгжээр үнэлэгдсэн юм.

  Мөн компани технологийн шинэчлэлд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэн бэхжүүлж, "цэвэршүүлэх + үнэрт бодис" гэсэн үйлдвэрлэлийн сүлжээг бүхэлд нь хөгжүүлж, цэвэршүүлэх, интеграцичлах, шинэчлэхийг дэмжсээр байна. Жилд 890.000 тонн үнэрт бодис үйлдвэрлэх төслийн байгууламжийг 2022 онд барьж дуусгаснаар Хятад улс үнэрт бодис үйлдвэрлэх технологийг бие даан эзэмшсэн гурав дахь орон болсон юм.      

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл