solongonews
Ирэх жил 650 сая тонн үр тариа хураана
2023-12-25 17:47
Ирэх жил 650 сая тонн үр тариа хураана

    Төвийн хөдөө тосгоны ажлын хуралдаан энэ сарын 19-нөөс 20-нд Бээжинд боллоо. Хятадын удирдагч Ши Жиньпин хуралд оролцож:

- 2023 онд Хятад улс байгалийн хүнд гамшиг зэрэг олон хүндрэл бэрхшээл туулсан боловч арвин ургац хураалаа. Тариачдын орлого бодитоор өсөн нэмэгдлээ. Хөдөө аж ахуйн хүчирхэг орон байгуулах зорилтоо хэрэгжүүлэхийн тулд ирэх жил үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сйатар эрхлэх хэрэгтэй. Үүний тулд  нэгжээс хураах ургац, ялангуяа шошны тариалалтыг нэмэгдүүлэх нь чухал байна. Байгалийн гамшиг, эрсдэлээс сэргийлж, түүний сөрөг үр нөлөөг бууруулж, ирэх 2024 онд 650 сая тонн үр тариа хураах боломжтой гэж хэлэв. 

Бүх Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны газрын дарга нарын хурал саяхан болсон юм. 2023 онд Хятадын үр тарианы ургац түүхэн дээд түвшинд хүрч, ялангуяа шошийн тариалалт, нэгжээс хурааж авах ургацын хэмжээ түүхэн амжилт тогтоож, дотооддоо өөрийгөө хангах чадвар эрс нэмэгдэж, мах, өндөг, сүү, хөвөн, тосны нийлүүлэлт баталгаажсан гэж сурвалжлагч тус хурлаас мэдээллээ. 

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Тан Рэньжянь:

- Цаг уурын урьдчилж төсөөлөх боломжгүй гамшигт үзэгдэл, дэлхий дахины хүнд нөхцөл зэргийг нарийвчлан тооцож бид тариалалтын талбай болон нэгж талбайгаас авах ургацаа баталгаажуулж, ирэх онд 650 сая тонн үр тариа хураах зорилт тавьж байна. Бид үр тарианы хангамжийн олон талт систем байгуулж, ялангуяа шошны ургацаар дотоод хэрэгцээг бүрэн хангаж, мал аж ахуй, загасны үйлдвэрлэл зэргийг тогтворжуулж, хангамж нийлүүлэлтээ цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна. 

Эх баялаг хомсдож, байгалийн давагдашгүй хүчин зүйл ихсэж байгаа энэ үед үр тариа, хүнсний хэрэгцээ өссөөр бидний мөрөн дээр ирэх ачаа  нэмэгдэж байна. Ийм учир ирээдүйг томоор сэтгэж, ажлын арга барилаа шинэчилж, хүнсний аюулгүй байдлыг гол болгосон хөдөө аж ахуй хөгжүүлэх ёстой гэж энэ салбарын мэргэжилтнүүд үзэж байна. 

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хариуцлагатай албаны хүн:

- Ирэх жил өдөр тутмын хэрэглээний үр тариа, эрдэнэ шиш, шошны тариаланг тогтвортой байлгаж, рапс тариалалтыг өргөжүүлж, нэгжийн ургацыг нэмэгдүүлнэ. Ирэх жил шошийн тариалах талбайг 100 сая га-д хүргэнэ. Мөн ирэх жил хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, гахайн мах, сүү, сүүний үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэлийг баталгаажуулж, далайн гаралтай бүтээгдэхүүний чанар стандартад хатуу хяналт тавина гэж хэлэв. 

Төвийн хөдөө аж ахуйн ажлын хуралдаанаас онцлон:

- Тариалангийн газрыг хамгаалж, тоо, чанар, экологид хяналт тавьж баталгаажуулна. Ялангуяа, зүүн хойд нутгийн хар шороотой тариалангийн талбай, атар газарт услалтын бүрэн систем бүхий өндөр стандартын тариалан эрхлэж, энэ чиглэлд хөрөнгө санхүүгийн нөхвөр олгоно гэж тэмдэглэсэн байна. 

Ирэх жилээс газар тариалангийн салбарт шинжлэх ухаан технологийн инновацыг ахиулж, хэрэглээнд суурилсан хөдөө аж ахуйн машин механизмыг хүрэлцээтэй ашиглаж, тус салбарын технологийн шийдэгдээгүй асуудлыг шийдэж, удирдлага менежментийг шинэчилж, биологийн шинэ сорт бий болгож бойжуулахад анхаарах болно. Мөн үндэсний хэмжээнд газрын гурав дахь удаагийн тооллого явуулж, орчин үеийн эко хөдөө аж ахуй хөгжүүлнэ гэж хөдөө аж ахуйн хөдөө тосгоны яамны хариуцлагатан хэллээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл