Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 24-нд Хонгконгийн Пэй Чао дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад урам хайрласан хариу захидал илгээжээ.
Ши Жиньпин захидалдаа: Солонгосын хойгт байлдаж яваад амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг Өмнөд Солонгосоос авчирч оршуулах ёслолд оролцож, "Тяньгүн" хөлгийн сансрын нисэгчдийн үйл хэрэгтэй танилцсах зэргээр дамжуулж хятад хүн, ард түмнээр бахархаж, Хонгконгийн залуу үеийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйд би маш их баяртай байна. Эх оронч үзэл бол Хятадын үндэстний оюун санааны гол цөм бөгөөд Хонгконгийн элэг нэгтэй ахас дүүс эх орон, эх нутаг Хонгконгоо хайрлах гайхамшигт уламжлалтай билээ. Энэ нь "Нэг улс-Хоёр систем" бодлого тогтвортой, урт хугацаанд хэрэгжих чухал үндэс суурь юм. Хүүхдүүд та нар үзэсгэлэнт сайхан Хонгконгийг бүтээн байгуулж, үндэсний сэргэн мандалтыг хэрэгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах хувьтай хүмүүс юм шүү гэсэн байна
Пэйчао дунд сургууль 1946 онд байгуулагдсан бөгөөд Шинэ Хятад улс тунхагласны дараа Хятад улсын төрийн далбааг мандуулсан Хонгконгийн анхны сургуулиудын нэг бөгөөд эх орон, Хонгконгт хайртай олон чадварлаг хүмүүсийг сургаж бэлтгэсэн нэртэй сургууль юм.
