Хятадын Төв Телевиз үүсэн байгуулагдсаны болон БНХАУ-ын телевизийн салбар мэндэлсний 60 жилийн ойд зориулж ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин захидал ирүүлж, ХКН-ын Төв хороог төлөөлөн халуун баяр хүргэж, Төв Радио Телевизийн бүх ажилтан ажилчид, бүх Хятадын телевизийн салбарт ажиллаж байгаа хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин баярын захидалдаа, “Телевизийн салбар бол намын хэвлэл мэдээллийн ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өнгөрсөн 60 жилийн турш телевизийн салбарынхан намын удирдлагаар улс төрийн зөв чиглэл, олон нийтийн санал бодлын чиг хандлагыг баримталж, төвийн эргэн тойронд үйлчлэн, намын үзлийг ухуулж, ард түмний бодлыг тусган, эерэг энерги дамжуулж, нам, ард түмний үйлст идэвхтэй хувь нэмэр оруулсан гэжээ.
Тэрээр Төв Радио Телевиз байгуулагдснаас хойш ХКН-ын Төв хорооны нэгдсэн хуваарилалтын дагуу гүнзгий уялдан, давуу талаа төвлөрүүлж, эх баялгаа хуваалцах зэргийг идэвхтэй урагшлуулж, намын онол, чиг шугам, бодлогыг гүнзгий ухуулан, шилдэг том бүтээлийг хичээн бүрдүүлж, гадаад ухуулгыг шинэчлэн, ард түмнийг үзэл санааны баялаг бүтээлээр хангаж, дэлхий дахинд үнэн бодитой, бүх талаар танигдсан Хятад улсыг харуулж чадсан гэжээ.
1958 оны 5 дугаар сарын 1-нд Хятадын Төв Телевиз байгуулагдаж, одоогоор 41 суваг ажиллуулж байгаа ба жилд 329 мянган цагийн нэвтрүүлэг цацдаг, НҮБ-ын 6 том хэлээр гадаадад тасралтгүй нэвтрүүлэг цацдаг дэлхийн цорын ганц телевиз юм. Энэ оны 3 дугаар сард Төв Телевиз, Төвийн Ардын Радио, ХОУР зэргийг нэгтгэж Хятадын Төв Радио Телевиз болгосон юм.
