
19-нд Унгарын Парламентын дарга Ласзло Ковер, дэд дарга Сандор Пинтер нар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Намын төв хорооны Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Гө Шэнькүньтэй уулзав.
Гө Шэнкүнь Коверт БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн мэндчилгээг уламжилж, энэ оны 5-р сард парламентын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргээд: Та Хятад, Унгарын харилцааг хөгжүүлэхийн тулд урт хугацаанд хүчин зүтгэл гаргаж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг идэвхтэй ахиулсныг Хятадын тал өндрөөр үнэлдэг. Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Ли Кэчян нар ерөнхий сайд Орбан Виктортой олонтоо уулзаж, шинэ эриний хоёр орны харилцааны хөгжлийн хандлагыг удирдсаар ирсэн юм. Хятадын тал хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, хууль хэрэгжилт, аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг салбарын солилцоог өргөтгөн, Хятад Унгарын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг баяжуулахад бэлэн байна гэжээ.
Ласзло Ковер, Сандор Пинтер нар: Унгар Хятад гүн зузаан уламжлалт найрамдалтай. Хоёр орны харилцаа цаашид ерөнхийдөө хөгжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ. Унгарын тал Нэг бүс нэг зам санаачлагыг дэмжиж, Хятадын талтай ойлголцол, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хууль хэрэгжилт, аюулгүйн салбарын хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлж, хоёр орны харилцаа, Хятад, Төв Европын орнуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
