solongonews
Хань Жэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхийлөгч Фрэнсистэй уулзав
2024-01-31 09:54
Хань Жэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхийлөгч Фрэнсистэй уулзав.

       Хятадын дэд дарга Хань Жэн 30-нд Бээжин хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдааны ерөнхийлөгч Фрэнсистэй уулзав.

        Хань Жэн:

        - Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд үргэлж жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, НҮБ-ын эрх мэдэл, байр суурийг тууштай дэмжиж ирсэн байна. Дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал үзэл баримтлал, дэлхий дахины хөгжлийн санаачилга, дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга,дэлхийн дахины соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлсэн байдаг. Хятад улс эрх тэгш, эмх цэгцтэй олон талт дэлхий ертөнц, эдийн засгийн даяарчлалыг дэмжиж, сорилт бэрхшээлийг даван туулж, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж байна. Ирэх онд НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалын удирдлага дор илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

        Фрэнсис:

      - Хятад бол НҮБ-ын чухал түнш бөгөөд дэлхийн энх тайван, хөгжлийн чухал хүчин юм. Тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд Хятад улс илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл