Хятад улсын дарга Ши Жиньпин 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хайнань мужийн Бө-Аогийн үндэсний зочид буудалд Пакистаны Ерөнхий сайд Аббастай уулзсан байна.

Дарга Ши Жиньпин:
- Миний бие 2015 онд Пакистанд айлчилснаас хойш хоёр орны өнө батын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд чухал ахиц гаргаад байна. Эдүгээ олон улсын болон бүс нутгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч байна. Хоёр орны өнө батын найрамдлыг бэхжүүлэн хоёр талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь илүүл чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.
Аббас:
- Пакистан Хятад бол сайн ахан дүүс, өөр өөрийн үндсэн ашиг сонирхол, томоохон асуудлын талаар харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт нь хоёр орон, бүс нутгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой гэж онцолжээ.
