solongonews
Дарга Ши Жиньпин тун удахгүй Киргизтан, Тажикистан улсад төрийн айлчлал хийнэ
2019-06-10 11:03
Хятад улсын дарга Ши Жиньпин тун удахгүй Киргизстан, Тажикистан улсад төрийн айлчлал хийж, мөн Шанхайн хамтын ажиллагааны зохион байгуулалтын гишүүн орны төрийн тэргүүний зөвлөлийн 19-р хурал, Азийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, итгэлцлийн асуудлаархи хурлын тавдугаар дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцоно.

    Хятад улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ сарын 09-ний өдөр:

- Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Женбинковын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэл Бүгд Найрамдах Киргиз улсад төрийн айлчлал хийж, Бишкект зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны зохион байгуулалтын гишүүн орны төрийн тэргүүний зөвлөлийн 19-р хуралд оролцоно гэж хэллээ.

   Мөн Хятад улсын дарга Ши Жиньпин Тажикистан улсын Ерөнхийлөгч Рахмонтын урилгаар  06-р сарын 14-нөөс 16-ны өдрийг хүртэл Душанбэ хот дахь Азийн Харилцан ашигтай хамтын ажиллагаа, итгэлцлийн асуудлаархи хурлын тавдугаар дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцох болно гэж мэдэгдсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл