solongonews
Хятадын ард түмэн XIX их хуралд анхаарал хандуулж байна
2017-10-20 16:08
Бээжинд болж буй ХКН-ын XIX их хуралд Хятадын ард түмэн анхаарал хандуулж байна.

Хятадын баруун өмнөд Юньнань мужийн Чүшюн жөүгийн Юнрэнь шяний Ча Лимэ тосгон бол И үндэстний нутаг юм. Урьд дэд бүтэц муутай, нүүдэл суудал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 5000 юаньд ч хүрэхгүй байлаа. Сүүлийн жилүүдэд улс орны ядуурлыг бууруулах бодлого, арга хэмжээ хэрэгжиж, орон нутгийн удирдлага нь ард олноо дайчлан амьдрал ахуйгаа сайжруулснаар энэ тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 8760 юань болжээ. Одоо тосгоны иргэд XIX их хуралд маш их анхаарал хандуулж байна.

Ши Жиньпин XIX их хурлын тайландаа: Ядуурлыг бууруулах ажлыг эрс шуурхай, сайтар хийж, бүсчилсэн ядуу байдлыг зохицуулж,  ядуурлыг бууруулах хэрэгтэй гэжээ. Ча Лимэ тосгоны иргэн Ян Шиянь сурвалжлагчид хэлэхдээ: Намын гишүүний хувьд би тэргүүлэн баяжиж, эртхэн ядуурлаас гарч, олон түмнээ дайчлан чинээлэг амьдралтай болгоно гэжээ.

Хятадын баруун хойд Хөхнуур мужийн Хайбэйгийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн төв Шихай суурингийн төвд малчин Жигсэм хэлэхдээ: Энэ таван жилд асар их өөрчлөлт гарлаа. Манай нутаг цахилгаантай, бүх интернет сүлжээтэй боллоо. Би өдөр бүр хүлээн авагчаараа XIX их хурлын мэдээллийг сонсож байгаа. Энэ их хурлаар ард иргэдэд ашигтай бодлого тогтоож, эх орон маань өдрөөс өдөрт хөгжин мандахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин тайландаа: Ард түмний ашиг сонирхлыг эрхэм дээд байранд тавьж, хөгжлийн үр шимийг бүх ард түмэнд шударгаар хүртээж, бүх ард түмнийг хамтад нь баяжуулах хэрэгтэй гэсэн юм. Хятадын баруун өмнөд, баруун хойд нутгийн ард иргэд чинээлэг амьдралтай болох итгэл төгс болсноо илэрхийлж байлаа. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл