Дарга Ши Жиньпин 03-р сарын 20-нд Бүгд Найрамдах Индонез Улсын ерөнхийлөгчөөр сонгосон Прабово Субьяндод баяр хүргэв.
Ши Жиньпин:
-Хятад, Индонез уламжлалт найрсаг хөршүүд.Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр талын харилцааны хөгжил хурдацтай замд орж, улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хөгжлийн стратегийн уялдаа холбоо гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн бөгөөд Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах шинэ хуудас нээж байна.Би Хятад, Индонезийн харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол өгч,ерөнхийлөгч Прабовотой хамтран хоёр орны хувь заяаны хамтын цогцыг байгуулж, илүү их үр дүнд хүрэхийг тэсэн ядан хүлээж байна.Бид хөгжиж буй томоохон орнуудын хамтын хувь заяа, эв нэгдэл, хамтын ажиллагаа, нийтлэг хөгжлийн загварыг бий болгож, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг авчирч, бүс нутгийн болон дэлхий дахины хөгжил дэвшил, тогтвортой байдалд хүчтэй түлхэц үзүүлнэ.й
