Энэ сарын 16-наас18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Шюн-Ань шинэ дүүрэг, Тяньжинь, Бээжин хотод ажиллаж, Бээжин, Тяньжинь, Хэбэйн зохицолтой хөгжлийн нөхцөл байдалтай танилцан, тусгай семинарыг даргалан хуралдуулсан юм.

Тэрээр онцлохдоо: Стратегийн байр суурийг хатуужилтай бэхжүүлж, хариуцлагаа зоригтой хүлээж, шинийг санаачлан, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжлийг улам их амжилтад хүргэх хэрэгтэй. Үүнд дараах 6 шаардлагыг тавьж байна.
Нэг. Бээжин хотын нийслэлийн үүргийг бусад үүрэг чадамжийг сааруулахаа эмх цэгцтэй, шуурхай биелүүлж, нийслэл хотын гол хүчин чадлыг дээшлүүлэх хэрэгтэй.
Хоёр. Шүн-Ань шинэ дүүргийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцсэн өндөр стандартын дагуу чансаатай биелүүлэх хэрэгтэй.
Гурав. Бээжин хотын захиргааг нүүлгэж буй боломжийг ашиглан тус хотын дэд төв бүсийн төлөвлөгөө, бүтээн байгуулалт, ялангуяа боловсрол, эмчилгээ, соёл зэрэг олон нийтийн үйлчилгээг эрчимжүүлж, дэд төв бүсийн хүчин чадлыг боловсронгуй болгох хэрэгтэй.
Дөрөвт. Өөрчлөлт, инновациар хөдөлгөх хүч, ялангуяа чансаатай хөгжлийг дайчлах эрч хүч болгох замаар эх орны бие даан шинийг санаачлах эх үүсвэр бүс болгох хэрэгтэй.
Тавд. Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, ногоон уул ус алт мөнгөнөөс чухал гэсэн үзэл баримтлалын дагуу экологийн хамгаалалт, бүтээн байгуулалтыг тэргүүлэх байранд тавих хэрэгтэй.
Зургаа. ард түмнээрээ төв болгохыг баримталж, олон нийтийн үндсэн үйлчилгээг хамтдаа байгуулж, ашгийг нь хуваалцаж, 2020 онд Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн бүх дүүрэг, шянийг ядуурлаас гаргах хэрэгтэй гэжээ.
