- Би Хятад улсын удирдагч Ши Жиньпинтэй сайхан харилцаатай юм. Орос, Хятад хоёр орон олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чаддаг. ХКН-ын XIX их хурлыг Оросын тал нягт анхаарч байна, Хятад улс бол дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Орос, Хятад улс хамтран асар том хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж байна гэж хэллээ.
Владимир Путин сэтгүүлчийн асуултад хариулах үедээ ХКН-ын XIX их хурлыг Оросын тал нягт анхаарч байна. Энэ хурал нээлттэй болж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын олон сэтгүүлчдийг урьж оролцуулсан байна гэсэн байна. Тэрээр мөн:
- Ши Жиньпин даргын тавьсан тайлан, тэрчлэн түүний эргэн тойронд явагдаж байгаа ярилцлага нь Хятад улс ирээдүйд чиглэсэн хөгжлийн төлөө хүчин зүтгэж байна гэдгийг харуулж байна, Хятад улс дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч мөн. Хятад улс бол Оросын хамгийн том худалдааны түнш. Хоёр тал сансрын судлал, дээд шинжлэх ухаан техник, эрчим хүч зэрэг чухал салбарыг хамарсан асар том хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Эдгээр нь хоёр орны харилцааны ирээдүйд бат бэх үндэс суурь тавьж өгөх болно гэж хэлэв.
Оросын Эрдэм шинжилгээний байгууллага Валдай олон улсын клуб 2004 оны 09-р сард байгуулагдсан юм. Энэ оны хурал 10-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд Сочид хотод “Байгуулалтын чанартай эвдлэг: дэлхийн шинэ дэглэм мөргөлдөөн дунд бий болж чадах эсэх” уриан дор болсон байна.
