Ардын өдрийн сонин “Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санаа бол шинэ эриний Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны үндсэн журам, үйл ажиллагааны удирдамж-ХКН-ын төв хорооны гадаад хэргийн ажлын хурлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тухай өгүүлэх нь” сэдвээр 06-р сарын 24-нд тоймчийн өгүүлэл нийтэлжээ.
Тус өгүүлэлд: ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин төв хорооны гадаад хэргийн ажлын хуралд, бид намын XVIII их хурлаас хойш шинэ эриний БНХАУ, дэлхий дахины хөгжлийн хандлагын дагуу, гадаадтай харилцах ажилд онол практикийн олон чухал шинэчлэл хийж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын гадаад харилцааны үзэл санааг бий болгосон юм.
Өнгөрсөн таван жилийн турш Хятад улсын гадаадтай харилцах ажил бүх талаар түүхэн амжилт гаргасны гол шалтгаан нь шинжлэх ухаанч, зөв удирдлагатай холбоотой юм. Энэ хурлын гол үр дүн бол Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санаа Хятад улсын гадаадтай харилцах ажлын гол журам, үйл ажиллагааны удирдамж гэдгийг тодорхойлсонд байна.
Намын төв хорооны нэр хүндийг хамгаалж, түүгээр гадаадтай харилцах ажлыг удирдуулж, Хятад улсын үйл хэргийг сайтар биелүүлэхийн гол нь намд бий. Гадаад харилцааны эрхийг намын төв хороо барих зарчмаар бид гадаадтай харилцах ажлыг төвлөрүүлэн нэгдсэн журмаар удирдан, ерөнхийлөн зохицуулж, намын төв хороо ерөнхий байдлыг хариуцан, талуудын гадаадтай харилцах ажилд зохицуулалт хийх журмаар ажиллана.
Гадаадтай харилцах ажлын шилдэг уламжлал, цаг үеийн онцлогийг уялдуулах чиглэлээр Хятад улсын гадаад харилцааны өвөрмөц онцлогийг бүрдүүлэх бөгөөд гадаад харилцааны бодлогоо улам хөгжүүлж, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг улам өндөр түвшинд хүргэх ёстой гэжээ.
