solongonews
Ши Жиньпин дарга Италийн Ерөнхий сайдтай уулзав
2019-03-24 21:23
Дарга Ши Жиньпин Италийн Ерөнхий сайдтай уулзлаа.

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 23-нд Ромд Хятад улсын дарга Ши Жиньпин Италийн Ерөнхий сайд Гиусеппе Контитой хэлэлцээр хийв.

Дарга Ши Жиньпин: - Хятад, Италийн олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам гүнзгийрч, эдийн засаг, нийгмийн хөгжилд эрч хүч нэмлээ. Хоёр орон харилцан стратегийн чухал түнш юм гэж хэлсэн байна.

Тэрээр мөн:

- Хятад улс улам нээлттэй бодлого хэрэгжүүлж байна. Итали зэрэг бүх улс орны аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг урьж, Хятадын аж ахуйн нэгж, ялангуяа дэвшилтэт технологийн компаниуд Италид хөрөнгө оруулж, Италийг шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хамтын ажиллагааны түншээ болгохыг дэмжинэ. Итали, Хятад Европын олон салбарын хэлэлцээр, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Хятад, Европын харилцааг бие дааж, эрүүл тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж онцоллоо.

Конти: - Ши Жиньпин даргын энэ удаагийн Италид хийсэн айлчлал түүхэн чухал ач холбогдолтой юм. Хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл