solongonews
Ши Жиньпин дарга ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргатай уулзав
2023-07-11 09:55
Дарга Ши Жиньпин ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргатай уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 10-ны өдөр Ардын Их Хурлын ордонд      ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Матвиенкогийг хүлээн авч уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Орос өөр өөрсдийн үндэсний байдал, ард түмнийхээ язгуур ашиг сонирхолд тулгуурлан стратегийн түвшнээс хоёр талт харилцааг хөгжүүлж байгаа юм. ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажилласан, харилцан туслалцсан, уялдаа холбоогоо эрчимжүүлсэн, шинийг санаачилсан, харилцан ашигтай хамтран ажилласан шинэ эриний стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Энэ нь хоёр орны хөгжил, сэргэн мандалд тустай төдийгүй цэцэглэн хөгжсөн, тогтвортой, шударга, дэлхий ертөнцийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа бол Хятад, Оросын харилцааны чухал агуулга юм. Тус салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Хоёр тал мөн ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээн дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн засаглалын өөрчлөлтийг зөв чиглэл руу удирдан, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах ёстой хэмээн Ши Жиньпин онцолжээ. 

Матвиенко хэлэхдээ, Орос Хятадын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа нь хоёр орны ашиг сонирхол, хоёр ард түмний эрэл хүсэлд нийцэж, түүхийн хамгийн дээд түвшинд хүрээд байна, мөн цаашид тогтвортой хөгжих нь тодорхой юм. Оросын парламент Орос, Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг өргөн хүрээнд дэмжиж ирсэн. БХАТИХ-тай солилцоо, яриа хэлэлцээгээ цаашид эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн баталгаа хангахад бэлэн байна гэжээ.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл