
Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа бол Намын үйл ажиллагаа болон улс орны ард түмний үйл ажиллагааны хөтөч болохыг тодорхойлж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах социализмын шинэчлэлийг үндсэндээ биелүүлж, баян хүчирхэг эвтэй үзэсгэлэнт сайхан социалист шинэчлэлийн хүчирхэг улсыг бүтээн байгуулах стратегийн төлөвлөгөө хийсэн байна.
Тайланг сайн сурч, сайн сурталчлан, тууштай хэрэгжүүлэх нь бидний өнөөгийн болон ирээдүйн чухал улс төрийн үүрэг юм. Бид Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг сайн суралцаж, “дөрвөн ухамсар”ыг бий болгож, “дөрвөн итгэл”-ийг батлан, чин сэтгэлээсээ өөрсдийн үүрэг, даалгавраа биелүүлнэ.
Тайланд экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, экологийн аюулгүй байдлын тогтолцоог оновчтой болгоно гэж дурджээ. Баяннуур хот нь тал хээр, намгархаг, нуур, уул, ой, цөлтэй Хятадын чухал экологийн бүс болно. Цөлжилтөөс сэргийлэх, бүхэлд нь хамгаалах зэрэг ажлыг дэмжиж, Бортохойн хээр талыг ногооруулах, Хатан голын намгархаг газрыг хамгаалах, Улаансухайг засан сайжруулах, Улаанбухын цөлжилтийг сааруулах, Муни уулын экологийг хамгаалах зэрэг ажлыг сайтар хийж, Баяннуур хотын бүх бүс нутгийн экологи, эдийн засаг нийгмийн зохицол хөгжлийн шинэ загварыг бүрэлдүүлэн, Хятадын умардын чухал экологийн аюулгүйн бүсийг бүтээн байгуулахад хувь нэмэр үзүүлнэ.
Бид ногоон хөгжлийг баримтлан, хөдөө аж ахуй мал аж ахуйн хангалтын талын бүтцийн өөрчлөлтөөр үндсэн шугам болгож, хөдөө орон нутгийн нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийг хамтад нь хөгжүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлын үйлчилгээг бэхжүүлж, Бортохойн бүх бүс нутгийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн ногоон органик өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрлэлийн баазыг бүтээн байгуулж, бүс нутагт сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж сайн брэндийг бий болгоно.
