solongonews
Хятадын олон улсын импортын VI экспо удахгүй болно
2023-10-30 15:51
Хятадын олон улсын импортын VI экспо удахгүй болно

    Хятадын олон улсын импортын VI экспо 11-р сарын 5-наас 10-ны өдрүүдэд Шанхайд болно. Энэхүү экспо нь 154 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагаас ирсэн зочдыг хүлээн авах төлөвтэй байна. Одоогийн байдлаар Үндэсний үзэсгэлэн, хурлын төв үзэсгэлэнг зохион байгуулах ажил эмх цэгцтэй явагдаж байна.

Эдийн засгийн даяаршлыг тууштай дэмжиж, зах зээлийг дэлхийд идэвхтэй нээхийг зорьж буй энэхүү экспо нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотын Үндэсний их хурал, үзэсгэлэнгийн төвд анх болж байсан юм. Хятадын олон улсын импортын экспог Ши Жиньпин дарга биечлэн төлөвлөж, санал болгож, зохион байгуулж, сурталчилж байсан нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлын шинэ үе шатыг ахиулахад чиглэсэн томоохон шийдвэр бөгөөд Хятад улс зах зээлээ дэлхийн зах зээлд нээлттэй болгох томоохон санаачлага юм. Экспо нь дэлхийн улс орнуудын эдийн засаг, худалдааны солилцоо хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн худалдаа, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, нээлттэй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд тус дэм үзүүлэх болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл